Хотын үе үеийн удирлагуудын толгойны өвчин бол агаарын бохидол үүн дээр нь энэ жил бүр ч илүү иргэдийг бухимдуулах болсон түгжрэл. Ямар сайндаа Хан-уул дүүрэг, Зайсанд байр ав гэж ерөөмөөр боллоо. Өглөө, оройны ид ачааллын үеэр 0 зогсолт хийх нь хэвийн үзэгдэл болоод удлаа. Ямар сайндаа түгжрээн дунд хоол хийж байгаа пи-ар хүртэл олныг шуугиулаад авахав дээ. Ёстой л амьдралынхаа бараг ихэнх цагийг машиндаа, зам дээр өнгөрөөж буй нийслэлчүүд түгжрэлийг ам булаалдан ярих боллоо. Гэвч нийтийн тээврийн хүртээмж, хариуцлага, менежмент муу, иргэдийн ихэнх нь нийтийн тээврээр үйлчлүүлэх дургүй, дор бүрнээ өөрсдийн машиндаа суугаад л хотын төв рүүгээ зүглэцгээдэг учир энэ асуудал хэзээ, хэрхэн шийдэгдэх нь эргэлзээтэй. Хотын орлогч асан М.Халиунбат НИТХ-н сонгуулийн өмнөхөн хувийн машинтай иргэдийг таксинд явуулахгүй гэж ам алдаад золтой л тойрохоо зуруулчихаагүй арай чүү төлөөлөгчөөр сонгогдоод загас мэт дуугүй болсон.
Үүнээс хойш дахин хотын удирдлага авто замын түгжрэлийн гол шалтгаан нь хөдөө орон нутгаас хотод ирээд ажилгүйн улмаас хувийн машинаараа таксинд явдаг нөхдүүдээс түгжрэл ихээхэн шалтгаалж байна гэсэн мэдэгдэл олныг хоёр хуваагаад ёстой л хэрүүлийн алим болж байх шиг.
Иргэдийн зарим нь тэртээ тэргүй ажил олдохгүй байна, хоногийн хоолоо залгуулахын тулд таксинд явах нь бидний эрх. Тэртээ тэргүй өвлийн хүйтэнд гараа өргөсөн хүмүүст бүгдэд нь хүрэлсцэх такси нийслэлд байхгүй юм чинь явах л болно, такси үйлчилгээний компанид дуудлага өгөхөд цагтаа ирдэггүй, хүрэлцээ муу байдаг гэсэн байх юм. Нөгөө талаас хувийн автомашинаар үйлчлүүлээд юмаа гээсэн алдсан иргэд захаасаа аваад гардаг. Тэд тогтсон хаяггүй, эргээд алдсан, гээсэн зүйлсээ олдоггүй, такси нэрээр бүлэг этгээдүүд нийлж шөнө, орой ганцаар эсвэл халамцуу яваа иргэдийг дээрэмддэг, амь насанд нь халддаг гэмт хэрэг зөрчил гардаг нь тодорхой. Иймд хотын удирдлагын хэлж буйгаар хувийн такси үйлчилгээг цэгцлэх нь хотын эмх цэгц, иргэдэд ээлтэй тайван амгалан орчинг бүрдүүлэх гол шийдвэр байж болох юм.