Miss Mongolia 2013 тэргүүн мисс, Монгол модель агентлагийн гэрээт загвар өмсөгч Н.Ану Азийн топ модель болж байсан цаг саяхан билээ.
Бусад загвар өмсөгчдөө бодвол харьцангуй тогтвортой амьдралтай тэрээр нөхөр цэцэг шиг хоёр охидынхоо хамт амьдардаг.
Хоёр жилийн зайтай ойрхон кесаp хaгалгаагаар төрсөн тэрээр бага охиноо 8 сартай байхад загварын шоуны тайзнаа алхаж олныг гайхшруулаад авсан.
Энэ богино хугацаанд хэрхэн турсан аргаасаа сошиал хаягаараа дамжуулан охид бүсгүйчүүддээ хуваалцсан юм. Тэрээр “Төрсөний дараах, кесаp хaгалгааны гэдсийг хашраасан туршлагаасаа хуваалцаж байна. 3 настай 8 сартай хоёр охинтой, хөхүүл ээж нь байнаа.
Миний хувьд 2019, 2021 онд 2 ойрхон төрж бяцхан гүнжүүдтэй болсоноор дахиж бикини өмсөх байтугай гэдсээ гаргахаас ичмээр болсон байсан. Үнэнээ л хэлье! үнэхээр ойрхон кесаp хaгалгаанд орох нь гэдэс гүзээ бол наад захын асуудал болдог юм билээ. Биеийн нөхөн төлжилт сайн явагдахгүй, таргалалт, язpалт, оёдол, сэтгэл санаа за тэгээд ээжүүд маань мэдэж байгаа даа мөн ч их асуудал яриад байвал дуусахгүй.
Яг төрсөний дараа жингээ үзтэл 76кг буpхан минь 16кг хаашаа хийх вээ! гэж боддог юм билээ. Төрөөд эхний 6 сардаа бол нарийн хоолны дэглэм бариагүй ээ. Яагаад гэвэл хүүхэд маань дан хехөөр хооллодог учираас, аль болох шим тэжээлтэй, зөв тос өөх идсээн. Гурил, будаа ч идсэн. Харин төрөөд шууд зөөлөн бүсийг бол тогтмол зүүсэн, учир нь хавирганы яс тэлэлт өгсөн, мөн хэвлийн булчин хоёр талруугаа нээгдсэн хэлбэртэй, мөн давсаг, сав томорч хөөсөн байдаг учраас тэднийг дарж буцаж хэвэнд нь ороход бүс хамгийн их дэм өгдөг зүйл юм.
Тиймээс заавал гэдэсээ баадагнах хэрэгтэй. За ингээд 6 сар хүртэлээ бондгороороо яваад л байсан. Хүүхдээ бор хоолонд тун ч амжилттай гэдэс гүзээг нь өвтгөлгүй оруулчихлаа. 7 сар хүрэх дөхөөд хөөрхөн хоолны асуудал жигдрээд ирэхээр нь, заа одоо би өөрөө хоолондоо анхаарах цаг боллоо гээд гурал будаа, хуурай идэх юмаа хасаад эхэлсэн. Эднийг идэхгүй амьдарч болдог л юм билээ.
Овоо бие хаа хөнгөрөөд, гэдэс ч жоохон татраад эхэллээ шүү. Тэгэхээр нь урам аваад гэдэс цэвэрлэгээ явж эхэлсээн. Заа одоо эндээс нарийн нандин зүйлс орж ирнэ. Би та нартаа янз бүрийн нарийн хүнс шаардагдаггүй гэртээ байгаа, мэддэг хэдхээн зүйлсээрээ эрүүлээр турах арга барил хэлж өгнөө. Бас 5 хоногт тураана гэдэг сурталчилгаанд хэзээ ч битгий итгээрэй бүсгүйчүүдээ. Өөрөө туршиж үзээгүй бартерын гэх мэт сурталчилгааны бараа бүтээгдэхүүн хэлж өгөхгүй. Яг өөрийнхөө мөнгөөр өөрөө худалдаж авч хэрэглэсэн зүйлсээ л хуваалцана.
Хамгийн чухал зүйл нь та өөрөө өөртөө үнэнч, тэсвэр тэвчээр, хатуужилтай байх шүү. Би таньд ямар ч шидтэй дэглэм заасан та 2,3хан өдөр бариад л болиод л буцаад байвал ямар ч хэрэггүй. Хамгийн гол нь турах тэр мууxай гэдэс арилгах аялалд урт хугацаа шаардана. Хамгийн эхэнд гэдэс цэвэрлэгээ явна. Өглөө бүр 2 аяга ус уучих гэдэс доторх зүйлсийг гарахад зөөллөж бэлдэж өгнө.
1 дэх долоо хоног- 5халбага овъёос, 5 халбага ус хийгээд дэвтээж байгаад сайн зажилж иднэ. Үүнээс хойш 2-3цаг юм идэхгүй! Энэ бидний арьсандаа хэрэглэдэг скраб гээд л бодчих. Дотpоосоо эхлээд цэвэрлэх хэрэгтэй. 1 долоо хоног ийм байдлаар яваад үзээрэй
2 дахь долоо хоног- Одоо давхар цэвэрлэгээ 5 халбага овъёосоо идсэн хэвээрээ байна. 1-2 цагийн дараа 100 грамм тарганд 1 халбага маалингийн үр хутгаж иднэ.
3 дахь долоо хоног 5 халбага овъёосоо идсэн хэвээрээ байна. 1-2цагийн дараа 100 грамм тарганд 2 халбага маалингийн үр хутгаж иднэ. Одоо нэмэлтээр детокс шүүс орж ирнээ. ( Алим, огурцы, тал лемоны шүүс, бууцай, цагаан гаа нэмж болно, Энэ хэдийгээ хийгээд 250грамм ус хийгээд л миксэpдээд л бэлэн боллоо) 11-12ын хооронд уусан байвал сайн. Энэ нь өөх шатах процессыг маш сайн дэмжиж өгнө.
4 дэх долоо хоног – 5 халбага овъёосоо идсэн хэвээрээ байна. 1-2 цагийн дараа 150 грамм тарганд 3 халбага маалингийн үр хутгаж иднэ. Детох шүүсээ ууна. Энэ хүртэл өдөр оройн хоол яах вэ гэж үү!Гурил будаа хуурай идэх юм идэхгүй л байвал юу ч идсэн болно. Гэхдээ мэдээж чихэр гaзтай ундаа лаазалсан бүтээгдэхүүн гэх мэтээ хасна. Эхэндээ идэх юм олдохгүй хэцүү хэцүү. Бүр өлсөөд байвал цэвэр хар талх, бас бүхэл үрийн Масvities гээд жигнэмэг байдаг даа тэрийг идчихдэг байсан.
Заа одооноос дэглэмдээ дасч эхэлсэн байна. Нэг сар хуримтлагдсан юмаа сайхан цэвэрлэлээ. Одоо үнэхээр турж муухай гэдэснээсээ салахыг хүсч байвал хaтуу дэглэм бариж эхэлнээ. Дэглэм эхлэхээс өмнө өөртөө таарсан бэлхүүс гаргах бүс, бас өөх хайлуулдаг тос, биеийн кофетой скраб, сода бэлдээрэй. 10 хоног үзэж тарнаа бүгдээрээ
Өглөө 2 аяга бүлээн ус- Өглөө нэг аяга овъёос устай, эсвэл сүүтэй, 11цагт детокс шүүс, Өдрийн хоолонд (Тахианы махтай шөл, хуурга аль нь ч болно, ногооны салат) ( Үхрийн мах, гурвалжин будаатай шөл, хуурга аль нь ч болно) Оройн хоолонд (Хулууны болон, Луувангын зутaн шөл) (2 ш өндөг) өндөгөө чанаж иднэ.
Заа тэгээд өлсөөд байвал тараг 8 цагаас өмнө ууж болно. Энэ 10 хоногтоо хуурай идэх юм, гурил будаа огт идэхгүй шүү! Миний хувьд бикини өмсөх байсан учир 11,12дох хоногтоо жимсний мацаг, ногооны мацаг 2 хоног барьсан. Яг шоунд орох өдрөө ус огт уугаагүй! Одоо бас хамгийн чухaл хэдэн зүйлс үлдлээ.
Содтай усанд 7 хоногт 2 удаа хэвтэж болно. Усанд орсоны дараа язралттай, ер нь биеийнхээ бүх хэсгийг скрабаар үрж угаана. Тамирчид хэрэглэдэг тос байдаг юм билээ өөх шатaaдаг тэр тосыг өглөө оройдоо сайхан гэдэс нуруундаа түрхэнэ. Араас нь шууд бүсээ зүүнэ. Бүсийг бол аль эвтэйхэнг сонгоод аль болох удаан зүүх. Сүүлдээ үзээд үзээд дийлэхгүй энд тэндхийн бондгоруудаа LPG аппаратанд орсон гэхдээ гуравхан удаа гэдэс нуруу хэсгээрээ. Өөх задлах үйлчилгээ үзүүлдэг учраас араас нь шууд дасгал хийх хэрэгтэй. Тэгвэл л үр дүнтэй.
Зүгээр хэвтэж байгаад турдаг юм гэж байхгүй шүү. Goddess Beauty Salon хамт олонд нь үнэхээр их баярлалаа. Давхар савны хийг маань хөөх, нарийн нандин үйлчилгээ үзүүлсэн үнэхээр сэтгэлтэй хамт олон байсан шүү. Заа ингээд л бикинни өмсөж болохоор болсон доо! Гэхдээ яг хуучин шигээ болж чадаагүй л дээ. Анхны төрөлт 58-80кг болж төрсөн 2дох нь жиндээ очиж амжаагүй 65-80 кг болж төрсөн. Ер нь л мөсөн уул, хайнaгын шар гэдэг шиг л болдог төрлийн хүн.
Одоо ингээд үргэлжлүүлээд дэглэмээсээ хазайлгүй амьдралын нэг хэв маягаа болгоод явах зорилготой байна. Жингийн тал дээр ерөөсөө жингээ үзээгүй. Яагаад гэж үү харахаар сэтгэлээр унах гээд байсан учраас. Зүгээр л гоё турж байна гэдэгтээ л итгэ. Жин биш эрүүл бие галбир чухал. Дасгал хөдөлгөөн яагаад ярихгүй байна гэж үү! Хүүхэдтэй бид нарт ийш тийшээ жимдэх зав зай гарахгүй! Зүгээр л лифтээр биш шатаар алх, Хүүхдээ салхилуулахдаа суулгүй тэрэгтэй нь түрээд л алхаад бай. Шалаа янз бүрийн юм ашиглахгүйгээр гараараа мөлхөөд угaa. Ингээд л бидэнд хөдөлгөөн болчихно.
Хоолоо хасч байгаа болохоор, хехүүлэхийн хажуугаар дасгал хийх гэж үзээд нурж унасан. Тэглээ ч булчингын масс орж ирсэн үед л дасгал хийж эхлэх ёстой юм билээ. Гэхдээ гэдэсний таталт, суулт хоёроо бол байнга хийж байсан шүү. Заа ингээд амжилт хүсэе.
Хамгийн чухал нь тэсвэр тэвчээр, хатуужилтай байх юм шүү. Одоо жин маань 60-62 кг хооронд болсон шүү. Бас нэг чухал зүйл бол төрсөний дараах уудаг витаминуудаа тогтмол сайн уух хэрэгтэй. Нэмэлтээр кальци, магни С витамин уугааpай” гэжээ.