Цагдаагийн байгууллагад энэ сарын 13-ны өдрийн 09:10 цагт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багт барилгын хашаанд хүн нас барсан байна гэх дуудлага ирсэн байна.
Мэдээллийн дагуу үзлэг шалгалт хийхэд 19 настай Н гэгч нь нас барсан байжээ.
Хохирогч тус аймагт Зэвсэгт хүчний … дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан бөгөөд тухайн үед цэргийн ангиас гадуур ажиллаж байсан аж.
Мөн цагдаагийн байгууллагаас тус хэрэгт удирдах албан тушаалтнууд буруутай байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэл нээн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж үргэлжлүүлээд байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: erennews.mn