Фантастик продакшны захирал МУАЖ Сарантуяа, МУГЖ Бат-өлзий нарын хүүгээрээ олны танил, хайр хүндэтгэлийг хүлээж сүүлийн үед хийж буй кинонууд нь кино сонирхогч, судлаачдаас өндөр үнэлгээ авч чадсан хөдөлмөрч залуу Б.Тамир. Түүний анхны гэргий жүжигчин Э.Золзаяа нь шаардлага өндөр, нэр хүндтэй, нийгмийн элит гэр бүлийн шаардлагад тэнцээгүй юу залуу хосууд тэгэсгээд зам замаа хөөцгөөсөн. Тэд амьдралаа холбон хөөрхөн охинтой болж байлаа.
Жүжигчин, найруулагч, продюссер Б.Тамир ба түүний багийнхан уран бүтээлдээ улайран киног ар араас нь үйлдвэрлэх шиг л болсон. Тэгвэл Тамир маань хувийн амьдралдаа анхаарч эхэлжээ. Учир нь тэрээр сүүлийн үед олноо “жижиг” Ганаа гэгддэг авьяаслаг, царайлаг жүжигчин бүсгүйтэй дотноссон гэнэ. Тэд хамтдаа олны өмнө хэд хэдэн удаа харагдах болсон нь олны үг ортой гэдгийг баталлаа. Ганчимэг нь “Хэцүү анги”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Атганд үлдсэн эрдэнэ” зэрэг уран бүтээлүүдэд тоглосон дүрүүдээрээ олны таашаалд нийцсэн жүжигчин болж чадсан. Ганчимэг ч гэсэн өмнө нь амьдрал зохиож алдаж, онож үзсэн тул тэд энэхүү хамтын амьдралаа алдахгүйг хичээн олны нүд, хэл амнаас нууцхан амьдарч эхэлжээ. Тэд зайсангын нилээд үнэтэй тансаг зэрэглэлийн хотхонд байр аван төвхнөөд байгаа аж.