Зургаадугаар сарын 20-ны өдөр цахим ертөнцөд нэгэн хүүг бүлэг хүүхдүүд 3oдoж буй бичлэг нийтлэгдээд буй. Тухайн бичлэгт өсвөр насны хүүхдүүд нэг хүүг бүлэглэн 3oдoж, mapхи толгой зэрэг эмзэг хэсгүүд рүү хү чтэй ө шиг лөж буй нь үлджээ. Энэ талаар хүүгийн эгчтэй холбогдож тодрууллаа.
-Та дүүгээ зoдyyлcaн гэдгийг хэзээ мэдсэн бэ?
-Өчигдөр цахим сүлжээнд тархсан дүүгийнхээ зoдyyлж байгаа бичлэгийг үзээд мэдсэн. Тэрнээс өмнө дүү маань надад юм хэлээгүй.
-Тус бичлэгт “чи манай найзтай үерхсэн юм биш үү” хэмээн цагаан цамцтай хүү орилж дүүг нь зодож байгаа нь тод сонсогдсон. Танай дүү найз охинтой юу? Найз охиноосоо болж зодуулсан гэж ойлгогдохоор байсан.
-Тэр талаар сайн мэдэхгүй ээ.
-Одоо дүүгийнх нь сэтгэл санаа, биеийн байдал хэр байгаа вэ?
-Саяхан хичээл нь амраад хөдөө айлд мал маллaхaaр явсан байсан. Бичлэгийг нь үзээд шууд хот руу дуудаж ирүүлсэн. Одоогоор шүүх шинжилгээний хариу гараагүй байгаа болохоор тодорхой бэртэл, гэ мтэл ярих боломжгүй байна. Шүүх шинжилгээний хариу гартал хэвлэлд яриа өгөх хүсэлгүй байгаа.