Дуучин Г.Эрдэнэтунгалалийн хэвлэлд өгсөн ярилцлагын нэгэн хэсгээс хүргэе
Эмэгтэй хүний жинхэнэ амьдрал гучин наснаас эхэлдэг гэж үнэн үү?
Таньд өөрчлөлт мэдрэгдэж байна уу? -Би өөрийн тань тавьсан асуулттай зуун хувь санал нийлж байна. Хүний амьдралын 30 нас гэдэг ид хийж бүтээх нас. Үүнээс өмнө аав, ээжийн гараас гарч амьдрал дээр бие хүн болж төлөвшдөг. Яг би хэн бэ? гэдгээрээ цаашаа үргэлжлүүлэн алхдаг.
Бид нар юу ч мэдэхгүй гэнэн хүүхдүүд 10 жилээ төгсөөд л оюутан болдог. Үүнтэй адил бас нэг амьдралын мөчлөг эхэлж байна. Амьдралд нухлагдаж, амьдралыг мэдэрч, ямар үед яаж өөрчлөгдөх вэ? гэдгийг биеэрээ мэдэрсэн учраас тэр мэдрэмжээрээ бүх зүйлд хандах хандлага нь өөр болдог. Энэ утгаараа хувь хүнийхээ хувьд нийгэмтэй харьцах хандлага, уран бүтээлчийн хувьд ч, аливаад хандах хандлага эрс өөрчлөгдсөн. Яагаад гэвэл би амьдралаас өөрийгөө олж авсан, бүх зүйлээ өөрийнхөө ирж буй шинэ амьдралд бэхжүүлэх гэж тэмүүлж байгаа бие хүн.
-Анхны амьдрал нь бүтэлгүйтлээ, гоо сайхны мэс заслаас хараагүй болох аюулд орсон гэх шyyгuaнууд гарч байсан. Тэр бүхнийг давж туулах амаргүй байсан нь мэдээж?
-Мэдээж хэцүү байсан. Нотлогдоогүй хэрэгт сэжигтэн, гэрчээр татагдаж байцаагдаж, ар гэрийнхэнд нь адлуулаад, найз нөхдийн хувьд үл ойлголцлоос болж заллигч болж хэрэгт холбогдсон.
Энэ бүгд бол аливаад өшөө, хорслоор ханддаг өмнөх Эрдэнэтунгалагийн амьдрал байсан. Эцэг, эхийн гараас гараагүй нялх шахуудаа хүүхэд төрүүлээд, нялх биетэй энэ бүгдийг давж гарна гэдэг хэцүү байсан. Гэхдээ энэ хугацаанд хүмүүсийн зан чанар, хэн нь хэн бэ? гэдэг нь үнэхээр танигдсан.
Сайн явахад садан мундахгүй гэгчээр муу явахад намайг гэх хүн үнэхээр байгаагүй. Энэ бол амьдралын хууль юм байна гэдгийг үнэхээр хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ намайг харж хандсангүй гэж хүмүүст гомдоллох эрх ч надад байхгүй. Хүн амьдралдаа хэнд ч гомдох ёсгүй юм байна гэдгийг ойлгосон. Хамгийн үнэнч хүмүүс миний гэр бүлийнхэн байсан. Тэр дундаа миний ээж.
Хүмүүс намайг элдэв үгээр загнаж, хичнээн цохиж зодож байсан ч миний ээж л миний хажууд чин үнэнчээр байсан. Одоо ч хэвээрээ.
Түрүүн нүүрээ будаад толинд хараад сууж байхад одоо уулзах сэтгүүлч ээжийн минь тухай асуугаасай гэж би бодож байсан. Дараа нь би ээжийгээ яаж баярлуулж байлаа гэж бодсон. Би ердөө хоёрхон удаа л баярлуулсан юм байна гэж бодлоо.
Би ээждээ охин нь болж төрсөндөө нэг баярлуулсан, хоёрдахь нь би хүүхэд төрүүлж ээж болж баярлуулсан. Би өөрөөр баярлуулаагүй дандаа зовоож байсан юм байна гээд өөрийн эрхгүй уйлсан. Намайг ингэж хичнээн зовоож байсан ч зовоолоо гэж ээж минь боддоггүй. YxэBч үрийн төлөө гэдэг.
Охин маань том болж байгаа учраас хааяа надтай үг сөрөх асуудал гардаг. Тэр үед миний ээжийн сэтгэл зүй ямар хүнд байсан бол гэдэг надад төсөөлөгдөхгүй байна. Би үүнийг давж гарсан нь чухал биш миний ээж л давж гарсан нь хамгийн чухал зүйл.
Хамгийн ихээр бахархмаар, баярламаар олон удаа баярлалаа гэж хэлээд ч багадахаар. 30 насны босгонд бас юуг ойлгосон бэ гэхээр хүн хэлэхдээ биш үйлдлээрээ л бүгдийг илэрхийлж байх хэрэгтэй. Яриад, хэлээд бийх нь гол биш Ээжийгээ олон баярлуулдаггүй юмаа гэхэд үүнээс хойш олон зовоохгүй юмсан гэж бодож байна.
-Таны ээж хаанаас нь ч харсан сайхан эмэгтэй. Таныг ээжтэйгээ хамт явж байхад эгчтэйгээ хамт явж байна гэж харах байх?
-Би үнэхээр ээжээрээ бахархдаг. Миний ээж онцгой хүн гэж боддог. Яагаад гэхээр миний ээж их сайхан сэтгэлтэй, хэнийг ч ялгаж харьцдаггүй.
Цагаан сараар хүмүүс ороод ирэхээр хүн болгонд зориулж бэлэг бэлддэг. Өнгөрсөн жил хэнд нь юу өглөө одоо юу хэрэгтэй байгаа вэ? гэдгийг мэддэг, мэдэрдэг, мэдрэмжтэй эмэгтэй, Манай ээж нэр шигээ сайхан амгалан хүн. Монголын урлагт маш их том хувь нэмэр оруулсан хүн гэж би боддог.
Монголын урлагт ялангуяа дууны урлагт байр сууриа эзэлсэн олон сайхан дууны хөгжмийн найруулгыг хийсэн. Урлагт тодорхой хэмжээний олон жил зүтгэсэн нэр хүндтэй Аранзаа ах , Халиун, Байзда, Болормаа Ширмэнтуяа бүгд шавь нар нь гэж бодохоор ээжээрээ бахархаж өөрийгөө азтай гэж боддог.
Ийм сайхан ээжээс төрсөндөө, хажууд нь өсч торнисондоо би их азтай. Энэ бол хүн болгонд олдоод байдаггүй хувь заяа. Хамгийн гол нь би дуулахаа болилоо гэхэд багш нараасаа сурсан, мэдэж авснаа заах арга надад ээжээс минь өвлөгдсөн авъяас.