Хөтлөгч, нэвтрүүлэгч Б.Гантигмааг танихгүй хүн ховор биз ээ. Монголын алтан үеийн уран бүтээлчдийн элит гэр бүлээс гаралтай нэвтрүүлэгч Гантигмаа эдүгээ 60 насны босгонд дөхөж ирээд буй.
Хар багаасаа аав ээжийгээ даган, уран бүтээлчдийн хайранд өссөн тэрээр олон уран бүтээлд гол туслах дүрүүд бүтээсэн. Хайртай дотны хүмүүсийнхээ төлөө үргэлж сэтгэлээ чилээн явдаг түүнийг 10 хүрэхгүй жилийн өмнө хайртай эгчдээ элгээ хуваан өгч, ээжийгээ хо рт ха вдраа даван туулахад нь дэргэд нь байж, асарч тойлсон хэмээн олон хүн ам сайтай байдаг.
Хөтлөгч маань багагүй хугацаанд хувийн бизнесээ хийж, гадаад дотоодод дамнан нам гүмхэн амьдарч байсан бол Үндэсний телевиздээ эргэн ирснээс хойш гоо сайхандаа онцгой анхаарах болсон тэрбээр саяхан 60 насны босгон дээр хөх хийлгэжээ.
Олон эмэгтэйчүүдийн сэтгэлийг гонсойлгодог, өөртөө итгэх итгэлийг нь доош татдаг, гоо сайханд нь шууд нөлөөлдөг э.p. x.m. э.н бол x. e.x. гэдэгтэй та санал нийлэх биз. Олон хүний анхаарлын төвд байдаг хэрнээ ийм үйлдэл хийснийг нь харсан телевизийнхэн насаараа хамт ажилласан ханиасаа больж, шинэ амьдрал сонгосон юм уу хэмээн андуурч шуугиад авсан сурагтай.