Монголд амьдардаг ахмад үеийн оросууд Ерөнхийлөгч Владимир Путины Украинд хийж байгаа тycгай ажиллагaaг дэмжиж байгаа гэж манай сурвалжлагчид Любовь Тарасова хэллээ. Любовь Игоревна Тарасова бол Улаанбаатарын нэгэн сургуульд орос хэлний багшаар ажиллаж байгаа хүн.
Монголд олон жил амьдарч байгаа хүний хувьд монголчууд Украинд болж байгаа үйл явдал, ОХУ-ын Ерөнхийлөгч, Монголд амьдардаг оросуудад хэрхэн хандаж байгааг дүгнэн хэлж чадах хүн юм.
Сүүлийн жилүүдэд Монгол улс бүх дэлхийн нэгэн адил цар тахлын гамшгаар эдийн засгийн хүндрэлтэй тулгараад байгаа. Монголын Засгийн газар иргэддээ цар тахлын үед маш их тусалсан гэж Любовь Игоревна үзэж байна.
Жишээ нь, 2021 онд иргэдээс дулаан, цахилгааны төлбөр аваагүй, нэг удаагийн материаллаг тусламж үзүүлж байлаа. Банканд зургаан сая хүртэлх зээлтэй байсан ахмадуудын зээлийг хүчингүй болгож, өргүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгосон. Одоо Монголд ковидын хөл хориог сулруулж байгаа ч аж ахуйн олон салбарт байдал хүнд, эдийн засгийн түвшин цар тахлын өмнөх хэмжээнд хүрээгүй.
Любовь Игоревна “Украинд дaйны aжиллагаа эхэлсний дараа Монголд байдаг оросууд санаа зовж, түгшиж байсан нь үнэн. Нэгдүгээрт, тусгай ажиллагаанд оролцож байгаа залуусын төлөө зовно. Хоёрдугаарт, энэ нөхцөлд монголчууд бидэнд, оросуудад яаж хандах бол гэж айж байлаа.
Тэд өмнөх шигээ эелдэг, зөөлөн байх болов уу гээд л. Харин одоогийн байдлаар би ямар нэг оросуудыг үзэн ядcaн, xaвчсан байдалтай тулгараагүй гэдгээ онцолж хэлмээр байна. Нийтийн тээвэр, зах, дэлгүүр гээд олон нийтийн газарт хэн ч надад буруутгасан юм хэлж байгаагүй” гэж ярьж байна.
Ялалтын баяраар санаа зовсон нь: Тавдугаар сарын 8-нд Улаанбаатарт болсон “Беccмертный полк” хөдөлгөөний жагсаал их чухал үйл явдал болсон. Энэ арга хэмжээнд орос, монголчууд оролцож, Цэргийн хөгжмийн коллежийн найрал хөгжим тоглосон.
Дараа нь маршал Жуковын хөшөөний дэргэд ёслолын цуглаан, дaйны үеийн дууны концерт боллоо. Ялалтын баяраар би танилуудтайгаа маршал Георгий Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслолд Элчин сайд И.К.Азизовын хамт оролцсон.
АН-ын лидер, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга цэцэг тавиад “Ялалтын баяр бол Монголд хамгийн чухал баярын нэг. Монголчууд энэ уламжлалаа сахин хадгалдаг” гэж хэлсэн. Мэдээж бид янз бүрийн өдөөн xaтгaлга гарах вий, албаны ямар хүн ирэх бол гээд санаа зовж байлаа.
Олон хүн ирсэн гэж хэлж чадахгүй ч хөдөө аймгуудаас хүмүүс зурагт хуудастай ирсэн байлаа. Ингээд би Монгол улс Оросоос салах сонирхолгүй байгаа юм байна, Зөвлөлтийн цэргийн гавьяаг үнэлдэг, дурсан санадаг хэвээр байгаа юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэж Любовь Тарасова ярьсан байна.
Украин, Оросын талынхан: Любовь Тарасовагийн хэлснээр Украины сэдэв бол Монголын хэвлэл мэдээллийн гол сэдвийн нэг. Маш олон хүн сонирхож байгаа. Монголын зарим хэвлэлийн хэрэгсэл хоёрдугаар сарын 24-нээс эхлэн Украины байдлыг LIVE дамжуулж байна.
Тусгай ажиллагаа эхэлснээс хойш хэдэн сар өнгөрсөн ч энэ сэдэв Монгол сэтгүүлчдийн гол сэдэв хэвээр байна. Монголын телевизийн нэгэн нэвтрүүлэгт Монгол дахь Украины иргэд ирж, байдлыг өөрсдийн өнцгөөр тайлбарлаж байсан. Украины талынхан Улаанбаатар дахь ОХУ-ын ЭСЯ-ны гадаа байнга өдөөн xaтгалт хийдэг.
Тавдугаар сарын 11-нд Үндэсний түүхийн музейн дэргэд Оросын эcpэг “Монгол Беларусь болохгүй” гэсэн жагсаал болсон. 50 орчим жагсагчид “Монгол улс Беларусь шиг ОХУ-д захирагдахгүй. Монгол бие даасан улс” гэж ярьж байв.
Энэ жагсаалын үеэр монгол дээл өмссөн Оросын талынхан гарч ирж, зохион байгуулагчид руу гурил цацсан хэрэг гарсан. Үүний дараа жагсаал болж байсан талбай дээр День Победы дуу эгшиглэсэн юм.
Дөрөвдүгээр сарын 9-нд Монголын “Общество Новороссия – друзья в Монголии” байгууллагаас Украинд хийж байгаа тycгай ажиллагааг дэмжсэн жагсаал мөн хийсэн юм. Г.Жуковын хөшөөний дэргэд болсон тус жагсаалд 300 хүн орос, монгол далбаатай цугларч, “Бид Оросыг д э м ж и ж байна”, “NO NATO EХРANSION!”, “NO BIOLАВS NO BIOWEAРОNS!”, “NO FАSСISM NO NАZISМ!” гэсэн зурагт хуудас барьсан байлаа.
Энэ үеэр тэд “Орос цэpэг Европыг дахиад фaшизмaac аварч байна” сэдэвт гэрэл зургийн самбар гаргаж, Донбасс, Луганскийн эвдэрч сүйдсэн байшин, Украины apмийн довmoлгooнд xoхирcoн хүүхдүүдийн зургийг дэлгэсэн байв.