ТВ8 телевиз, Fitness Agency хамтран “Өөртөө хувьсал хийе” уриан дор зохион байгуулж буй “Anuxai’s fitness show” нэвтрүүлгийн анхны дугаар өнөөдөр /2022.06.06/ үзэгчдэд хүрнэ.
Ажил мэргэжил, амьдралын хэв маяг, үзэл бодлоороо эрс ялгарах зургаан бүсгүй өөрийгөө өөрчилж, хувьсал хийхэд бэлэн боллоо. Тэд багш дасгалжуулагч Н.Анухайн заавар зөвлөгөөг дагаж, хатуу дэглэм, хүндхэн сорилтуудыг туулж чадах болов уу?
45 хоногийн хугацаанд үргэлжлэх халуухан өрсөлдөөнд хэн нь түрүүлж 10’000’000 төгрөгийн эзэн болох бол?
Гал ассан халуухан өрсөлдөөнийг харуулах “Аnuxai’s fitness show” нэвтрүүлгийг зургаадугаар сарын 06-ны өдрөөс даваа, пүрэв гараг бүрийн 20:30 цагаас ТВ-8 телевизээр үзэгчдэд хүрэх гэнэ шүү.
Харин уг фитнесс шоуны хатуухан өрсөлдөгчийн нэг нь та бидний сайн мэдэх Заригийн Өнөрөө гэнэ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа:
“Би баргийн хүнээс айдаггүй үзээд л өнгөрдөг, Анухай багшаас л айгаад байгаа юмдаа” гэв.
Учир нь Фитнесс Модел Анухай өөрийн цахим хуудаснаа ширүүхэн постыг хийжээ.
Анухай: “Оролцогчдын гэрт гэнэтийн шалгалт хийгээд явж байна. Очсон чинь ганцаараа 2 жигнүүр бууз жигнээд идээд сууж байна. 45 хоног яаж а лал цнаа энэ хэдтэй? Хэн нь бууз идсэн гэж бодож байна?” гэв.