Хуульзүйн сайд Х.Нямбаатар нийтлэлч У.Оргилмааг АТГ-т шалгуулахаар өгсөн гэх мэдээлэл гарч байна. Хамгийн ноцтой нь Хуульзүйн сайд Х.Нямбаатар “Тагнуулын Ерөнхий газрын даргын захиалгаар гүйцэтгэх ажиллагааны зардлаар хэн нэгнийг матарлах, гутаан доромжлох ажил байж болохгүй” гэсэн юм. Энэ нь сэтгүүлч нарын нэхээд байсан Тагнуулын Ерөнхий газрын мөнгө төгрөгөөр бусдыг гүтгэдэг, захиалгаар ажилладаг гэх хардлагад хариулсан хэрэг байв.
Хуульзүйн сайд Х.Нямбаатар өмнө сэтгүүлчид гүйцэтгэх ажиллагааны зардлаар гар утас авдаг, цалинждаг гэсэн утгатай мэдээлэл хийсэн бөгөөд тодорхой хуулийн байгууллагаас ийм алхам хийж болохгүй гэсэн анхааруулга авсан гэдгээ ч нуусангүй. ТЕГ-аас урамшуулал авдаг, утас энэ тэрээр шагнуулдаг сэтгүүлчээр эхний ээлжинд У.Оргилмаа тодорч асуугдав бололтой. Тэрээр Х.Нямбаатарын хэлээд байгаа шиг I phone, ipad зэргийг аваагүй гэдгээ мэдэгдээд Тагнуулын Ерөнхий газрын дарга Гэрэлтэй холбоогүй гэдгээ мэдэгдсэн юм. Ямартай ТЕГ-аас урамшуулал авдаг гэх сэтгүүлчдийн нэрс эхнээсээ ийн тодорч буй бололтой.