Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой шүүх хурал гацаанд орсон байдалтай байна. Яагаад гацав гэхээр Худалдаа хөгжлийн банкны эзэн “Сахал” хэмээх Д.Эрдэнэбилэг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай тохиролцоонд хүрсэн гэх. Ц.Нямдорж хужаагийн хүүхэд гэдэг Д.Эрдэнэбилэг нь Х.Баттулгын жолооч, хамтран хувь эзэмшигч гэх мэдээлэл ч бий. Ямартай нь Эрдэнэт үйлдвэрийн асуудал гацаанд орж Л.Оюун-Эрдэнэ шахаанд орсон байдалтай байгаа билээ.
Тус үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнтэй холбоотой түмэн асуудал бий. Түүнийг МАН хамгаалж буй нь тодорхой бөгөөд зайлуулахад тун хэцүү байгаа юм. Мань өвгөн бүх шахааг мэдэж байгаагаас гадна шоронд оруулахгүй бол явуулахад хэцүү байдалтай байна. Тийм учраас Хоохорын Бадамсүрэн хэмээх төрөөс төрсөн тэрбумтанд Хөдөлмөрийн баатар цол олгоод зайлуулах яриа МАН дотор яригдаж байна. Мөн Л.Оюун-Эрдэнийг Эрдэнэт үйлдвэрээс холдуулахын тулд Я.Содбаатар тэргүүтэй ажлын хэсэг шалгалт хийсэн гэх мэдээлэл бий. Онцгой байдлаар далимдуулсан шууд худалдан авалтад олон гишүүд нэр холбогдон шалгалтын дүн танилцуулахад бэрх гэсэн мэдээлэл байна.