Д.Сэржмядаг охин ор сураггүй алга болоод таван жил болж байна. Тэрбээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын II сургуульд сурдаг байв.
Д.Сэржмядаг сураггүй алга болох үедээ 130-150 см өндөртэй, цэнхэр дотортой, ягаан өнгийн даавуун куртик, ягаан өнгийн сурагч цүнхтэй, сурагчийн дүрэмт хувцастай, хар өнгийн ноосон өмд, хүрэн өнгийн урт түрийтэй гуталтай явсан гэдэг. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт мөрдөн ша лгах ажиллагааг тасралтгүй явуулсан боловч одоог хүртэл сураг ажиг гараагүй билээ.
Цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатарын хэлснээр эрэн хайх ажиллагаанд цагдаагийн хэлтэс, онцгой байдлын хэлтэс, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс бүрдсэн, давхардсан тоогоор нийт 1200 гаруй алба хаагч, ажилтан, иргэд, албаны эрэлч нохой, давхардсан тоогоор 118 тээврийн хэрэгсэлтэй Замын-Үүд сумыг бүхэлд нь нэгжжээ.
Ингэхдээ I,II,III,IV,V багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 24 байгууллага, 214 аж ахуйн нэгж, 4947 айл өрхөөр нэг бүрчлэн орж шалган, тус суманд шинээр баригдаж байгаа, бүрэн дуусаагүй, бүрэн дууссан боловч ашиглалтад ороогүй 47 айлын орон сууц, 445 траншей, бохup усны нүхийг шалгаж, сумын нэгдсэн ус цэвэрлэх байгууламжийн усыг шvvж ёроолыг нь шалган, байшингийн дээврийн xoнгuл, байшин, хувийн сууцандаа подвал, зоорьтой 174 объектод үзлэг шалгалт хийж гүйцэтгэсэн байна. Мөн охины хил давуулсан байж болзошгүй гэх таамаглал гарсан ч өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа билээ.
Өнгөрсөн онд сураггүй алга болсон нэг хэрэг бүртгэгдсэн. Хэргийг сануулбал, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас есөн настай Б.Ундармаа, 2018 онд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас Б.Мөнгөнцэцэг, 2017 онд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Д.Сэржмядаг нар сураггүй алга болж, өнөөг хүртэл цагдаагийн алба хаагчид ямар нэгэн сураг гаргаж чадаагүй байгаа юм.
Энэ хүүхдүүд хаана, хэрхэн байгаа асуултад хариулт өгөх эзэн даанч алга
Хэргийн цаана ямар учир зангилаа нуугдаж байгааг хуулийн байгууллагийнхан өдөр, шөнөгүй ажиллаад ч олж чадахгүй байна. Цагдаагийн байгууллагаас тодруулахад эрэн хайх ажиллагаа улс орон даяар явуулж байгаа гэхээс өөрийг хэлдэггүй юм. Учир нь эрэн хайх ажиллагаа болон хайгдаж байгаа хүний мэдээлэл нууц байдаг гэх. Хүн чанар нь хөсөр xaягдcaн хайрлах, энэрэх сэтгэлгүй этгээдийн гарт орсон охидод хэн, хэзээ, хэрхэн яаж туслаж тэднийг хамгаалах вэ. Цаашид ямар ч гэ м зэмгүй ээж, аавын энхрий охид гэрийнхээ гаднаас aлдaгдcaaр байх уу.
Эцэст нь “Нотлох баримт олдоогүй ээ” гээд хэргийг хааж гэмт этгээдүүдийг баярлуулсаар байх гэж үү. Эдгээр асуулт Монголын цагдаа, хууль xvчний байгууллагын алба хаагчдын зүрхийг шuмшрүүлж, амьдын xaraцaл үзэж буй аав, ээжийг нойргүй хонуулж байна. Гэнэт босон xapaйж ухаан жолоогүй охиноо хайсаар өдөр, шөнийг өнгөрүүлэх дүнсгэр аав.
Өглөө, оройгүй тэнгэр бурхандаа цай, сүүнийхээ дээжийг өргөж, охин үрээ ижий, аавдаа хүрээд ирээч хэмээн сэтгэлээрээ, хөхөөрөө, харцаараа даллах хөөрхий ижий. Нэгэн цагт ороод ирнэ дээ хэмээн хаалга руу харуулдан суух бэтгэрсэн эгч, дүүс. Үнэхээр болдог сон бол цэцэг цэврүү шиг охин үрийг нь яг л ямар хүүхэд байсан тэр хэвээр нь аав, ээжид нь хүргэж өгөх сөн билээ. Хорвоогийн хамгийн сайхан зүйл тэр байх байхдаа. Даанч Д.Сэржмядаг охин болоод бусад охидыг хаанаас, хэнээс нэхэх вэ. Төр засгаас уу, Монголын цагдaaгaac уу. Эх дэлхийн эрдэнэ, ээж, аавын амин үрсэд дахин ийм муу зүйл битгий тохиолдоосой.
Эх сурвалж: Ergelt.mn
Сүүлийн үед охиныг эрэн хайх ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа талаар түүний ээж Б.Хоролмаатай холбогдож, цөөн хором ярилцсан юм.
-Сүүлийн үед охиныг хайх эрлийн ажиллагаа хэрхэн үргэлжилж байна вэ. Цагдаагийн байгууллагаас та бүхэнд мэдээлэл өгсөн үү?
-Эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж, интерполоор хайж байгаа гэсэн. Гаднын улс орны цагдаагийн газар руу охины минь зургийг явуулж, хайж байгаа юм билээ.
Гэхдээ охиныг минь хайх ажлын хэсэг олон удаа солигдсон. Өнгөрсөн хугацаанд Эрээний цагдаа нар манай цагдаа нартай хамтарч ажилласан. Тэгэхдээ “Хилээр гарсан ул мөр байхгүй” гэх мэдээллийг бидэнд өгсөн. Үүнээс өөр тодорхой мэдээлэл байхгүй.
Б.ХОРОЛМАА: ОХИН МИНЬ ИРНЭ ГЭСЭН. БИ АМЬД БАЙГАА ГЭДЭГТ НЬ ИТГЭДЭГ
-Танай гэр бүлийнхэн цагдаа нараас гадна охиндоо сураг, чимээ тавьж байна уу?
-Бид байдгаа бараад л сууж байна. Лам, бөө, үздэг, мэргэлдэг хүн дээр очихоос өөрийг хийж чадахгүй юм. Өнгөрсөн хугацаанд маш олон хүнд үзүүлсэн.
Бидэнд очиж үзүүлээгүй лам, бөө гэж бараг байхгүй. Тэд ихэнх нь “Амьд байна, хилээр гарчихсан байна, автомашинаар мөргөчихөөд аваад явсан байна” гэж хэлдэг. Хамгийн сүүлд өнгөрсөн наймдугаар сард зурхайч, ламд очиж үзүүлсэн. Гэтэл охиныг минь “Хилийн цаана амьд байна. Эргэж ирнэ. Гэхдээ хугацаа нь болоогүй байна” гэсэн. Түүнийг сонсоод их баярлаж, охин минь ороод ирэх юм шиг итгэл найдвар төрж байгаа. Гэхдээ үхэн үхтлээ охиноо хүлээх байхдаа хэмээн урам хугарах үе ч байна.
Хэрвээ охин минь амьд бол хаана байгаагаа, юу хийхээ мэдэхгүй айж, сандраад биднийгээ ямар их санаж байгаа бол гэхээс зүрх, сэтгэл урагдах шиг болдог. Бидэнд охинтойгоо уулзана гэх маш их итгэл найдвар байгаа учраас монголын цагдаа нар сайн, нягталж шалгаад, эрж хайгаад охиныг минь олоод өгөөч гэж гуйж байна. Охиныгоо өвөр монгол айлд мал маллаж байж магадгүй гэж боддог.
-Та охиноо Өвөрмонголоор хайх уу?
-Би хил нээгдэхээр Өвөрмонголын цагдаагийн газар хандаж, охиноо хайна гэж бодож байгаа. Мэдээж биднийг охиноо хайх явцад хүндрэлтэй зүйл их тохиолдох байх. Охин минь ч том болж, өөрчлөгдсөн байх болов уу. Гэхдээ ээж нь юм чинь охиноо танилгүй яах вэ дээ. Хил хурдан нээгдэхийг л хүлээж сууна даа.