-САМАР МОДНЫХОО ОЙРОЛЦОО УНАДАГ
– Цахиагийн Элбэгдорж Монголыг сүйрүүлсэн үү, шударга ёсыг уландаа гишгэсэн үү, Худалдаа Хөгжлийн банкны “Сахал” Эрдэнэбилэгтэй нийлж “Эрдэнэт” хийгээд олон зуун орд газар луйвардсан уу, Б.Хурц, Зоригт, Х.Энхжаргал нараар дамжуулан хүн хэлмэгдүүлсэн үү.
АСЕМ нэрээр олон зуун тэрбум төгрөг идэж М Си Эс тэргүүтэй компаниудад боломж олгож өөрийн тойрон хүрээлэгч нартаа төрийн мөнгө идэх боломж олгосон уу. Хонины бэлчээрээс орос бакиалтай ирсэн Элбэгдорж хэмжээшгүй ихээр баяжиж тэрбум тэрбумаар үнэлэх уран зураг худалдаж авч мөнгөө угаасан уу.
Тэр хүн МАНАН мафийг үүсгэж АТГ-т өөрийн хүнээ байрлуулан дэндүү олон улс төрч нарыг дарамталсан уу. Энэ хүн улс орны буруу тийш залсан уу, хөрөнгө мөнгө идсэн гэвэл та түүнийг долоон үеэр нь бүү төрд ойртуул. Чингис хаан төрд гай тарьсан этгээдийг долоон үеэр нь зайлуулдаг, урвасан ноёдыг үр удмыг үр үндсээр нь устгадаг байсан юм билээ.
Францчууд хойд хөл бүдрэхэд урд хөл буруутай” гэдэг. Элбэгдоржийн хүү Эрдэнэ ааваасаа огт ялгаагүй. Аавыгаа харж өссөн, бишэрдэг, тэр хулгай хийсэн гэх мөнгөөр нь тансаг амьдардаг, сургууль соёл төгссөн байж таарна. Малчны хүүхэл малчин, жүжигчний хүүхэд жүжигчин болдогтой адил Ц.Элбэгдоржийн хүү Элбэгдоржийн хуулбар юм.
Түүний заль мэх, араншин, дур тачаал, эмоци бүгд хүү Эрдэнэд бий. Аавын явсан замаар үйл хэргийг нь үргэлжлүүлэх гэж байна. Харин ч бүр аавынхаа өшөөг авна, нэг хүндийг нь сэргээнэ гэж ярьж яваа юм. Энэ хоёрт ямар ч ялгаа байхгүй. Нэг ёсондоо Ц.Элбэгдорж хүүгээ улс төрд хөтлөн оруулж өөрөө газарчилж эхлэв. Жаахан өнгийгөөд ухаад үзвэл Ц.Элбэгдорж НИТХ-д дэвшиж байгаа юм. Нэр дэвшигч Э.Эрдэнийн бүх яриа хэллэг, танилцуулга дээр Элбэгдоржийн үг хэллэг, түүний сонгуульд зүтгэдэг пиарын баг тэр чигээрээ Баянзүрхт ажиллаж байна.