Тиймээ би баян эмэгтэй Ээж аав маань ажиллаж байгаа цагт би хэзээ ч гараа хумиад зүгээр сууж чадахгүй… Хаяа боддог юм. Энэ тэнд үйлчлүүлж байхад ээж шиг эмээ шиг эгч нар шал цэвэрлээд зогсоход сэтгэл үнэхээр өвдөх юм. Гэхдээ хэнээс ч мөнгө гуйхгүй хулгай хийхгүй хүч хөдөлмөрөөрөө ажиллаж байгаа тэднээр дотроо бахархдаг Саяхаан дэлгүүрт надтай чацуу бээрийн хэдэн залуу ээжтэйгээ ярьж байна мөнгө хэрэгтэй байна ийм ч амьдрал хэцүү тийм ч зовоод гээд л…
Ufffff бүр барьж аваад нүдчихмээр санагдсан. Удалгүй мөнгө шилжүүлсэн бололтой надтай зэрэгцээд кассан дээр архи тамхи чихэр жимс тор дүүрэн шоуны материалаа бэлдээд авч байна. Дотроо хэлчихмээр л санагдлаа. Өөрөөсөө ичээч! Ивий ижий нь энэ мөнгийг олох гэж ямар их зовсон бол юу хийдэг бол хаанаас олсон бол гээд л хүний өмнөөс хэсэгтэй л зовлоо…Чи эх эцгээсээ авах биш өгөх ёстой! Харин миний ээж манай компанид ажилладаг За бүх юмны дарга гэхэд болно. Ээжийн үгнээс зөрөхгүй. Эх хүн хэзээ ч үр хүүхэддээ буруу зүйл зөвлөхгүй. Дөрвөн хүүхэд төрүүлсэн өдий насанд ээжийгээ амраахгүй ажиллуулж байгаадаа би өөрөөсөө ичдэг. Хаяа бусад шиг шоу зугаа цэнгээн гэж явахгүй харин ч томоотой охинтой шүү гэж өөрийгөө дөвийлгөнө. Найз залуу маань миний хайр гарч ор найз нөхөдтэйгээ уулз мөнгө авах уу гэдэг байж билээ кк намайг их зожиг гээд байдаг юм Нөгөө айхтар ид хэл аманд ороод шуугиулж явахад ээж минь шоудаж ч үзээгүй үрийг минь гээд уйлж байгаа нь одоо хүртэл нүдэнд харагддаг.
Энэ хэддээ би чинь зулзагаа зулзага кк. Өөрийгөө биш ээжийгээ гоёхыг хүснэ би ч яахав залуу насаараа гоёчихно. Аль хаана гоё бүтээгдэхүүн байна хаана чамин хувцас байна хамгийн сайн чанартай гоо сайхны бүтээгдэхүүн байна ээждээ л авч өгнө. Одоо нас явчихсан юм чинь үнэтэй брендын хувцасаар гоё чим яадын гайхуул гээд л тэрэндээ гол нь би өөрөө их сэтгэл ханамжтай. Ядаж л ингэж амраахгүй ажил хийлгэж байгаа сэтгэлээ нөхнө. Ээжийгээ ганц том баярлуулж байсан нь шинэ байр авч өгч байсанд их баярласан шиг санагддаг юм. Яадын 30 хүрээгүй насандаа тэгээс эхэлсэн тууштай 10 жил явж байгаа бизнесынтэй хүн өөрөөрөө ч бахархсан.Атаархаж хэл ам хийгээрэй гэж бодсонгүй хүн хөдөлмөрийнхөө үр шимийг ингэж амсдаг шүү гэдгийг үлгэрлэх гэж байсан боловч гэнэт бөөн ивээн тэтгэгч гарч ирээд юун үлгэрлэх За ямарч байсан өөрийнхөө сайхан түүхээс хуваалцангаа намайг сонсдог залуучууддаа хэлмээр санагдлаа. Чиний эцэг эх өнөөдөр хөдөлмөр эрхэлсээр байвал чамд унтах ч эрх байхгүй. Бусдаар дутуу явж буйдаа ичих биш ажилгүй орлогогүй байгаадаа ич.
Санаа зов. Бусдаас бишээ өөрөөсөө гэр бүлээсээ… Хэнээс ч буй ажил гуй. Ажил олоод өгөөч тийм ч юм хиймээр байна ингэмээр байна гэсэн ярьсан л залуучууд их байх юм. Зарим нь бүр эцэг эхийгээ ажил олохыг шаардана. Залуу нас нь ч гомдмоор. Ажлын зар мянга түмэн байна. Шууд дарга захирал компаны босс болохгүй ээ. Тэр чинь олон жилийн тууштай хөдөлмөр ухаан тэвчээр. Бүгд тэгээс эхэлдэг. Тэмбумтны хүүхдүүд төрөөс төрсөн тэрбумтан нар шиг цахилгаан шат бүү мөрөөд. Цахилгаан шат амар хялбар хүрэх давхарт чинь хүргэж өгдөг шиг амархан буулгачихна. Сайн бодоорой. Үнэнч шударга байсны чинь төлөө одоо чамайг хэн ч магтахгүй шагнахгүй. Гэхдээ алсын замд жинхэнэ ялагч нь чи байх болно. Итгэ… Би ч гэсэн одоо хүртэл заалныхаа шалыг угаагаад л цэвэрлээд л байжийдаг. Хэнээс ч ичдэггүй. Хүмүүс намайг зовж байна гэж боддог зарим нь өрөвддөг. Гэхдээ би аз жаргалтай баян эмэгтэй.
Өнөөдөр эрүүл саруул орох оронтой элэг бүтэн өөрийн гэсэн өргөжин тэлж буй босгосон бизнестэй хамт олонтой тогтмол орлоготой ийм байхад яаж би зовсон эмэгтэй байхав.Өөрийнхөө төлөө тэмцэж чадаж байгаа энэ их хүчтэй дайсан хэл ам дундуур салхи шуурга шиг гялалзаж байгаа харин ч хүчтэй эмэгтэй. Яадын өөрийгөө л урамшуулж магтахгүй бол тэртээ тэргүй залхталаа муулуулж байгаа юм чинь кк. Бэрхшээл чамд боломж авчирдаг шүү. Амны билэгтэй бай. Өөрийнхөө ирээдүйг сайхнаар төсөөл бодол биелэдэг. Сөрөг хандлага буруу замын ер нь бүтэхгүй хүмүүсээс холд зайгаа барь.
Завгүй ажилтай орлоготой карертай туршлагатай хүмүүсээр хүрээлүүл. Үүнээснн бүү санаа зов. Долигно гэсэн үг биш. Хүний хүрээлэл ирээдүйг чинь шийдэх тохиолдол бишгүй. Амжилтад хүрсэн хүмүүсээс зөвлөгөө ав. Өдөр өдрөө дэмий бүү аргацаа. Өөрийгөө хөгжүүлэх зүйлд цагаа зар. Суралц хөгж. Хов живэнд бүү цаг үр. Нандин цагаа ядаж гэр бүлдээ зарцуул. Зөвхөн мөнгөний төлөө бүү зүтгэ. Мөрөөдлийнхөө төлөө зүтгэ мөнгө аяаандас дагаад ирдэг. За тэгээд сэтгэлийн хат итгэлийн галтай л байгаарай залуучууд минь….