Биеийн тамирын хичээлд амны хаалттай орсны улмаас хоёр сурагч ухаан а лда ж улмаар нэг сурагч ам иа а лдж ээ гэх мэдээлэл цацагдсан. Энэ асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тайлбар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Буянтогтох “Амралтын өдрүүдээр бүх сургуультай холбогдож мэдээлэл тодруулсан. Нийслэлийн нэг сургууль дээр зургадугаар ангийн сурагч бэр тсэн тохиолдол гарчээ.
Тодруулбал, биеийн тамирын хичээлдээ орохоор явж байх үедээ бэртсэн байсан. Сургуулийн гадаах хяналтын камерыг шалгахад гадаа нөлөөгүйгээр бэртсэн нь тогтоогдсон. Сурагчийг ар гэрийнхэн нь эмнэлэгт эмчлүүлж байгаа.
Одоогоор биеийн тамирын хичээлд сурагчид амны хаалтгүй оруулж байгаа.
Мөн тавдугаар сарын 13-нд аравдугаар ангийн нэг хүүхэд зүрхний шигдээс гэх оноштойгоор гэртээ а мь на саа а лдс ан тохиолдол гарсан байна. Н ас бар сан хүүхдийн асуудлыг эрүүл мэндийн байгууллага, цагдаагийн байгууллага шалгаж, дүгнэлт гаргана.
Биеийн тамирын хичээлд амны хаалттай орсноос болоогүй гэдгийг албан ёсоор хэлье. Хүүхэд орой унтаад өглөө сэрээгүй гэдэг мэдээллийг ар гэрийнхэн нь зүгээс өгсөн” гэв.