эр бүхий ЕБС-ийн арав болон зургаадугаар ангийн хоёр хүүхэд биеийн тамирын хичээлдээ масктай гүйсний улмаас ухаан алдан унажээ. Улмаар зургаадугаар ангийн хүүхэд ЭХЭМҮТ-ийн сэх ээний тасагт хоёр хоног хэвтэн эмчлүүлснээр өчигдөр ухаан орсон гэх мэдээлэл байна. Хүүхдийн биеийн байдал одоогоор хэвийн байгаа хэдий ч тархинд нь цу с хар васан байжээ. Энэ нь хүчилтөрөгчийн дутагдлаас шалтгаалсан аж.
Бидэнд өгсөн эх сурвалжийн мэдээллээр тус хүүхэд 2022 оны тавдугаар сарын 15-ны орой хичээлээ хийж нойргүй хонон улмаар өглөө нь цайгаа уулгүй гарснаар 2022 оны тавдугаар сарын 16-ны өдөр биеийн тамирын хичээлийн үеэр у хаан а лджээ. Харин тус сургуулийн эмч анхан шатны тусламжаа түргэн шуурхай үзүүлсний улмаас азаар ам ь на снаас нь холуур өнгөрсөн нь энэ.
Аравдугаар ангийн хүүхдийн хувьд мөн л адил биеийн тамирын хичээл дээр масктай гүйж у хаан а лдсан бөгөөд төд удалгүй сэргэсэн. Биеийн байдал нь хэвийн байгаа гэдгийг холбогдох эх сурвалж мэдээлэв.
Үүнээс харахад Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид биеийн тамирын хичээлдээ амны хаалттай оролцож байгаа нь эр сдэл учруулж, цаашлаад а мь нас аараа ч хох ирч болзошгүй болоод байна.
Тиймээс сурагчдыг биеийн тамирын хичээлд амны хаалтгүй оруулахыг багш, эцэг эхчүүд ЭМЯ болон Боловсрол, Шинжлэх ухааны сайдад уламжилж, тодорхой зөвлөмж, чиглэл гаргах яаралтай шаардлагатай болсон гэсэн үг.
Урин дулааны улирал ирж дасгал хөдөлгөөн хийх үедээ амны хаалт хэрэглэх нь хүчи лтөрөг чийн дут агдалд оруулж, норсон амны хаалтад нян үржих нөхцөлийг бүрдүүлэн, цаашлаад а мь на санд хүрэх хүртэл а юул дагуулж байна.
Харин Япон улсын нэгэн сургуульд дээрх шалтгааны улмаас хоёр сурагч амьсгал хураасан тохиолдол гарсан бол Хятадад амны хаалттай гүйсний улмаас хоёр сурагч нас барж байсан удаатай юм.