Олон сайхан дуугаараа үзэгч сонсогчдынхоо сонорыг мялаасаар ирсэн Зууны манлай хос дуучин МУГЖ С.Вандан, ДДуламсүрэн нарыг өдгөө танихгүй хүн ховор.
Тэдний үр хүүхдүүд болох сүүлийн үед сошиал орчинд дуулсан дуу бүхэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж яваа залуу уран бүтээлчид болох В.Баттулга охин Дуулим нар билээ.
Тэрээр аав охин хоёр хэсэг сошиалаар хэл амны бай болоод байсан ч намжсан. Гурван сайхан охинтой Баттулга охидоо ёстой тултал нь эрхлүүлдэг гэнэ.
Сошиал орчинд тун идэвхтэй байдаг тэд өөрийн цахим хуудаснаа тун баяртай мэдээг дуулгасан юм. Тэрээр “Голомт залгах xүүтэй боллоо. Аав анай хоёр нь энд баярлаал тоглолтоо эхлэхгүй хүлээж байлаа. Үүнээс илүү жаргал хаа ч үгүй билээ” гэжээ.
***
Залуу дуучин Б.Дуулим xyyль бyc үйлдэл хийснээ илчлэв…
Гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нар Монгол түмний хайртай уран бүтээлчид билээ. Тэдний ач охин Б.Дуулим урлагийн салбарт хүч түрэн орж ирээд байгаа билээ. Тэрээр анхны бие даасан Энх эсэн болтугай тоглолтоо аавтайгаа хамтран зохион байгуулсан нь олон хүний сэтгэлд хүрсэн.
20 нас ч шүргээгүй Б.Дуулим хамраа засуулж янзлуулан шонтгор хамартнуудын эгнээнд багтаж, давхараа оёулан юутай ч зүйрлэшгүй үзэсгэлэн гоо болжээ.
Гуравхан настайдаа тайзан дээр гарч дуулан өхөөрдүүлж явсан 19 настай тэрбээр аав В.Баттулгатайгаа хамтран дуулдаг эмээ өвөө аавынхаа үргэлжлэл болж яваа залуу үеийн төлөөлөл юм.
“Малчид малаа самнаж дуусахаар дуучид малчидаа самнахаар” орон даяаар явна хэмээн хүмүүс ёжлоно лээ. Дуучин охин аавтайгаа аймгуудын сумдыг самнаж яваа. Яадаг юм. Сум гэхээр дүнхийсэн чимээ аниргүй нэгэн хэвийн уйтгар төрүүлэм санагддаг. Хэдэн малчидаа урлагаар баярлуулж яваа тэдэнд ямар ч буруу үгүй билээ.
Авъяаслаг охин өөрийн инстаграм хуудсандаа тунчиг идэвхтэй. 11 гаруй мянган дагагчтай инстаграм хуудсаараа өөрийн үзэл бодол, өдөр тутмын үйл явдлуудаа нуулгүй, хээгүй ярих нь эгдүүтэй. Өчигдөр өөрийн сторид машин барьж байх явцдаа хуучилж ийнхүү ярив.
“Би тоглолтын ашигаараа өөрийнхөө гоо сайханд бүрэн анхаардаг. Би жолооны үнэмлэх аваад 2 жил болж байна машин барьж чаддаг шүү дээ хэмээн инээхдээ даанч би үнэмлэхээ хураалгачихсан. Шөнийн 12 цагаас хойш спорт загварын автомашинаар хэт дуу чимээ гарган олон нийтийн амгалан тайван байдлыг ал дагдуулсан учир намайг 100 мянган төгрөгөөр mopr0н0 гэсэн надад тухайн үед бэлэн мөнгө байгаагүй учир үнэмлэхийг маань хураагаад авч явсан. Харин сүүлд үнэмлэхээ ирж аваарай гэхдээ намайг 400 мянган төгрөгийн mopryyль төлөөрэй гэсэн хэмээгээд инээв.
Энэ нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай анги 5.5 дугаар зүйл буюу нийтийн хэв журам аюулгүй байдлын эсрэг зөрчилд “Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах” гэх зүйл заалтаар:
1.Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг а лдагдуу лсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсэн хуультай юм байна.
Саваагүй зан залуу хүн бүрт байдаг. Авъяаслаг дайчин дуучин охин маань өөрт болсон зүйлээ бусдад болохгүй хэмээн анхааруулсан утгаар яриа бизээ. Нуулгүй инээж бусадтай хуваалцсан нь хүмүүст маш их эерэгээр ийнхүү тусав.
Урлагийн Янжинлхам бурхан ивээх болтугай.
Сэтгүүлч: Хоролмаа