Zarig.mn сайт хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой “Тавхан хором хүлээе” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Төслийн хүрээнд олон сурвалжлагыг үзэгч, уншигчдад хүргэж байгаа бол энэ удаад Монголын ирээдүй болсон хүүхэд, залуучуудын төлөөлөл болсон А.Зэвт хүүг онцолж байна.
А.Зэвт хүү Нийслэлийн Ерөнхий боловсролын 96 дугаар сургуулийн 8-13 ангийн сурагч юм. Тэрбээр төгөлдөр хуурч болох мөрөөдөлтэй.
Томчуудын буруутай үйлдлээс болж олон мянган хүүхдийн хүсэл мөрөөдөл битгий үгүй болоосой. Тиймээс хүн бүр анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцож ирээдүй болсон бяцхан зүрхийг хамгаалж байгаасай” хэмээн чин сэтгэлийн үгээ илэрхийлсэн юм.