Уран эсрэг тэмцэгч нарыг огт ойлгодоггүй юм. Тухайлбал Гамшгаас хамгаалах Үндэсний төвийн тэргүүн Ж.Ганбаатар гэгч Цөмийн энергийн комиссоос санхүүжилт авдаг. Юу гэж санхүүжилт авдаг вэ гэхээр цацраг идэвхит бодисын талаар зөв ойлголт өгөх, үйл ажиллагааг нь сурталчлах нэрээр сар бүр шахуу санхүүжилт авсан баримт байх юм. Цөмийн энергийн комисс бол ураны зөвшөөрөл олгодог, хяналт тавьдаг гол байгууллага. Энэ байгууллагын зөвшөөрөлгүйгээр уран олборлох боломжгүй бөгөөд дүгнэлтээр нь Францын “Арева”-г зайлуулах нөхцөл бүрдэнэ.
Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хүн мал хордсон асуудлыг Францчууд бус Монгол Улсын Засгийн газар шийднэ. Ураны тусгай зөвшөөрлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж өгдөг. Тэгэхээр эх орончид ураны хор хөнөөлийг ард иргэдэд бус албан тушаалтан Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нарт ойлгуулах хэрэгтэй юм. Цөмийн энергийн комиссын дарга Г.Манлайжаваас эхлээд ураны хор хөнөөлийг ярьж гэмээнэ амжилтад хүрнэ.
Малчид иргэд ураны хор хөнөөлийг ойлгочихлоо шүү дээ. Хамгийн сонирхолтой нь Монголын ураныг сонирхсон гадны компанийн гар хөлүүд байна уу гэсэн таамаг бий. Ураны хор хөнөөл гэж ярьдаг нөхдүүд Австрали, Африкаар зугаалаад асар богино хугацаанад 570 унаад 9911…. бариад эхэлдэг (Гамшиг далимдуулж байна гэсэн үг) юм билээ. Тухайлбал Канадын компанийг хөөгөөд Австралийг оруулаад ирье, тусгай зөвшөөрлийг нь булаая гэсэн хандлага бий.
Тэр хандлагаар хоёр талд байлдаад байна уу гэсэн байдал харагдах юм. Ураны эсрэг тэмцэж байгаад францчуудаас мөнгө авчихна гэсэн горьдлого бий болов уу гэмээр. Нөгөө талаас Цөмийн энергийн комиссоос гэрээ хийе гэсэн бодол төрж болох. Ийм бэлээхэн жишээнүүд байна шүү дээ. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлож буй “Арева” компанийг “Монгол Улсын дайсан, үндэсний аюулгүй байдалд заналхийлэгч” хэмээн эх орончид маань зарлаж байна лээ. Тиймээс эрхэм орончид минь “Дотоодын дайсантайгаа эхэлж тэмц, тэд тэмцлийг нь зараад байна” гэдгийг дамжуулья.