УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2022.05.17/ хуралдсан. Хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж гишүүдийн олонх дэмжсэн юм.
Тэгвэл хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ажлын хэсгийнхэнд хандаж үг хэллээ.
Тэрбээр “Ажлын хэсэг байгуулж байна. Ажлын хэсэг дээр их лобби орж ирдэг шүү. Ажлын хэсэгт орсон улсын байцаагч, байгууллагын дарга нарын төлөөллийн нөхөд бүгдийг нь зөрчилд оруулаад өөрсдөдөө хамааралтай, шалгадаг болгох гээд л дайрчихдаг.
Тэр жил би нэг зүйл хасаж байсан. Хүнд хэлэхэд ч ичмээр. Хөдөөнөөс ааруул, сүүг тээвэрлэж явахад аймгийн төвийн Хөдөө аж ахуйн газраас зөвшөөрөл авна, зөвшөөрөл аваагүй бол 50 мянган төгрөгөөр торгоно. Ариун цэврийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр отор, нүүдэл хийвэл малчдыг 100 мянган төгрөгөөр торгох заалт явж байсан. Нacaнд xvpээгүй малыг хээлтүүлбэл малчдыг 50 мянган төгрөгөөр торгоно гэдэг заалт хүртэл явж байсан шүү. Үүнийг анхаарах хэрэгтэй” хэмээн санууллаа.
.
. .