Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх, улсын арслан Энхтөгсийн Оюунболдоос дахин допинг илэрсэн тул улсын аварга цолыг нь хураан, барилдах эрхийг нь найман жилээр хасах шийдвэрийг МҮБХ-ноос гаргасан билээ.
Улмаар эл шийдвэр хэрэгжин, тэрбээр барилдахгүй байгаа.
Э.Оюунболд МҮБХ-ны шийдвэрийг эсэргүүцэн, Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын шүүхэд гомдол гаргажээ.
Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын шүүх түүний гомдлыг хянан хэлэлцээд, МҮБХ-ны шийдвэрийг хүчингүй болгожээ.
Бид энэ талаар Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын шүүхээс тодрууллаа.
-Танай байгууллага Э.Оюунболд арслангийн гомдлыг хэлэлцээд, найман жилээр хассан шийдвэрийг хүчингүй болгосон гэх мэдээлэл байна. Үнэн үү?
-Үнээн. Манай байгууллага Э.Оюунболд арслангийн гомдлыг хэлэлцсэн. Улмаар МҮБХ-ноос түүний барилдах эрхийг найман жилээр хассан шийдвэрийг хүчингүй болголоо.
-Тэгэхээр одооноос Э.Оюунболдын барилдах эрх сэргэж байна, тийм үү?
-Тийм ээ. Барилдах эрх нь түүнд нээлттэй болсон.
.
. . .