МИНИЙ ЭЭЖ СУВИЛАГЧ… ӨНӨӨДӨР СУВИЛАГЧДЫН ӨДӨР…
Өнөөдөр сувилагчдын өдөр. Миний ээж Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн анхны сувилагчдын нэг. Тус эмнэлгийн хүүхдийн тасагт 34 жил ажилласан хүн л дээ. Манайх аймгийн төвд 11 хүүхэдтэй бужигнасан айл. Манайд хөдөө сумдаас эмнэлэг бараадаж ирээд очих айлгүй хүмүүс хүүхэдтэйгээ хонож өнжинө.
Ээж аав хоёр тээршаах нь бүү хэл биднийг газраар эгнүүлээд зочдоо орон дээр унтуулна. Аав жолооч болохоор унаа унш залгуулж өгнө, өөрөө явна. Хүнд өв чтэй хүүхдийг очиж авчирна. Ер нь бол том тэргээрээ түрэгний жолооч хийж явж дээ.
Ажил дээрээ ч гэртээ ч тэр ээж минь сувилж, асарч хүний төлөө гүйж явдаг сайхан хүн байсаан. Сувилагч хүн өвчтэй зовлонтой бүх хүний шаналал зо виурыг сэтгэлдээ нуруундаа хамт тээж явдаг буянтай хүмүүс. Миний ээж тэдний нэг, тэдний анхдагч гэж бодохоор сайхан ээжээрээ бахархдаг.
Одоо цаг үед ямар ч өв чнийг анагаах боломж илүү нэмэгдэж байна. Тухайн үед өнөөдөр шиг анагаах ухаан хөгжсөн байсан бол би ээждээ урт удаан нас хайрлаж чадах байсан даа гэж харамсан бодох үе зөндөө гардаг. Эрүүл мэндийн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаардаг. Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулиудыг нэр бүхий гишүүдтэй санаачлан батлуулж, Эрүүл мэндийн даатгалын тухай зэрэг гол хуулиуд дээр өөрийн саналаа тусгуулан ажилласан. Ер нь томоохон эмнэлгүүдээ орчин үеийн нарийн оношлогооны тоног төхөөрөмжөөр хангах төсвийг нэмэгдүүлэхэд голчлон анхаарч ажиллажээ.
Ээжийнхээ нэрэмжит шагналыг бий болгож 2012 оноос хойш жил бүр аймгийнхаа шилдэг эмч, сувилагч, асрагч, эрүүл мэндийн ажилтан, мэргэжилтэн зэрэг орон нутагтаа амжилттай ажиллаж байгаа шилдэгүүдээ шалгаруулж иржээ. Энэ 10 жилийн хугацаанд миний ээжийн нэрэмжит шагналыг 100 гаруй хүн хүртэж 70 орчим сая төгрөгийн мөнгөн шагнал гардаад байна.
Цаашдаа эрүүл мэндийн салбараас хөрөнгө харамлаж болохгүй гэдэг бодолдоо бат зогсоно. Миний ээжийг О.Цэнд-Аюуш гэдэг. Миний ээж гэртээ ч ажил дээрээ ч бурхнаас заяасан сувилагч хүн байсан. Би сувилагчийн 10 дахь хүү. Монголын Эрүүл мэндийн салбарын тулгуур багана болсон үе үеийн нийт сувилагчиддаа, сувилагчдынхаа гэр бүлд эрүүл энх сайн бүхнийг хүсэн ерөөе.