Стар тв-н Чанга шивнээ нэвтрүүлгээр олны танил болсон хөтлөгч Санжсүрэн ийм тайлбар хийжээ ‘Сошиалаар цацагдаж байгаа бичлэгийн талаар тайлбар хиймээр байна. Та бүхнээсээ уучлалт хүсье. Би Номин-Эрдэнэтэй албан ёсоор гэр бүл болоогүй байсан бөгөөд сарын өмнөөс харилцаагаа салгаж тусдаа амьдарч байсан. Ганц бие болсноо удаа дараа зарлаж байсан. Гэвч миний өмнөх найз охин Номин-Эрдэнэ би чамаас зүгээр сална гэж байхгүй шүү, зүгээр явуулахгүй шүү гэж удаа дараа заналхийлж байлаа.
Үүний дараа би 37-р точка киноны жүжигчин Номинтой найзалж, дотноссон. Нийгмийн сүлжээнд жүжигчин Номинг гэр бүл салгасан, эхнэртэй хүнтэй явалдсан гэж харааж зүхэж байгаа. Хамгийн том буруутай хүн нь би. Тийм учраас жүжигчин Номинг элдвээр дайрах хэрэггүй гэдгийг гуйж байна. Эцэст нь Номингийнхоо ар гэр, найз нөхдөөс нь уучлалт хүсч байна’ гэжээ.
Үүнээс харахад сошиалаар цацагдаад байгаа бичлэг нь Хүрэлхүүгийн хийж буй ‘Төлөөс’ киноны сурталчилгаа биш хөтлөгч Санжаагийн хормойн явдал болох нь батлагдав. Залуустаа анхааруулахад аливаа асуудал ухаалаг хандаж уурын мунхагаар шийдэж болохгүй гэж зөвлөмөөр санагдлаа. Уг асуудалд нэр холбогдсон жүжигчин Номингийн хувьд сэтгэл санааны ямар хүнд байдалд байгааг нэг бодож үзэх хэрэгтэй. Залуу уран бүтээлч, амьдралд дөнгөж хөл тавьж буй шинэ залуу үеэ бид зөвөөр ойлгож дэмжиж байх хэрэгтэй. Алдсан болгон дээр нь дэвслээд байвал тэд маань амьдрах урам зориггүй болж таараа.
Ер нь Монголчууд ямар ч асуудал үүссэн шууд гар утсаа гаргаад бичээд, лайвдаад унадаг болсон нь эрх чөлөө гэдгийг буруугаар ойлгосонтой холбоотой. Үүн дээрээс нэгэнт хүний эрх, нэр төртэй холбоотой зураг, бичлэг сошиалд тавигдчихвал ямар их хор уршиг тарьж, нийгэмд бухимдал, сөрөг мессеж тарааж байгааг энэ залуугын жишээгээр харж болохоор байна. Хэн нэгэн нь амьдралд санамсаргүй алдаа гаргахад бүх нийтээрээ харааж зүхэж, амьдрах итгэлгүй болгодог тийм нэг сөрөг үзэгдэл манай нийгэмд байна. Тиймээс Аливаа асуудлын үнэн бодит байдал, олон талаас нь харж байж дүгнэлтээ хийж байя гэж уриалмаар байна.
Санжсүрэнгийн өмнөх найз охин Номин-Эрдэнэийн зурагаас.