УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр /2022.05.02/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тодруулбал, тэрбээр цаашид УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй, тайван жагсаал хийнэ гэдгээ мэдэгдэв.
Энэ тухайгааа хэлэхдээ, “УИХ-ын гишүүний хувьд урам хугарлаа. Бид хэмнэж, өөрчилж чадахгүй юм байна. Өнгөрсөн баасан гарагт Хөгжлийн банктай холбоотой гишүүдийн асуудлыг нууцаар хэлэлцэж, хамгаалж үлдлээ. Ийм УИХ-д хэн итгэх вэ.
Ху лгай тай холбогдсон гишүүдийн асуудлыг нууцаар хэлэлцэж, олонхоороо хамгаалан үлдэнэ гэдэг маш хариуцлагагүй үйлдэл. Иймээс цаашид УИХ-ын үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. УИХ-ын танхим дотроос биш Сүхбаатарын талбайгаас тэмцлээ илэрхийлнэ.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд пүрэв гарагт буюу тавдугаар сарын 5-ны өдөр 12:00 цагт Сүхбаатарын талбайд “Өөрсдөө өөрчил үгүй бол тар” гэдэг тайван жагсаалыг эхлүүлнэ. Дөрвөн хүний аав хүний зүгээс энэ жагсаалыг зохион байгуулж байна. Энэ нийгэм, ирээдүйн төлөө бид өөрчлөлт хийхгүй бол болохгүй байна” гэлээ.