УИХ-ын чуулган үргэлжилж байна.
Чуулганы үеээр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Нүхэн жорлонг яндангаас салгаж айл өрхийн ариун цэврийн байгууламж нөхцөлийг сайжруулах, айл өрхийн жорлонг сайжруулахад төсвөөс дэмжих” санал гаргав.
УИХ-ын дарга Г.Зандаршатар: “Хэмнэлт ярьж байхад айлын нойлруу орно гэж юу байхав дээ. Дэд бүтэц гэвэл яаая гэхсэн… Поп поп гэхэд арай хэтэрнэ шүү” хэмээн саналыг татах тухай ярив.