Төсвөөс сургууль, цэцэрлэгийн хоолны мөнгийг хасах асуудлаар УИХ-ын гишүүн П.Анужин өөрийн байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр, “Тайван, аятайхан ярих гэхээр болохгүй сэдэв юм. Яагаад гэхээр үр хүүхдийн хоол хүнсний асуудал бол ирээдүйн Монгол хүний эрүүл мэндийн суурь үндсэн асуудал болдог.
Өнөөдөр бид нар хүүхдийнхээ ам руу нь орох аяга хоолноос очиж очиж төсвийн таналтаа хийж байгаа бол Монгол улсын эмгэнэл. Энэ бол эмгэнэл.
Өнөөдөр Монгол улс х орт хав дар тэр дүндаа хоол боловсруулах замын хо рт хав драар дэлхийд тэргүүлж байгаа. Үүний гол учир нь хүүхэд ахуй үеийн амьдралын, хоолны буруу зуршил.
Тэр дундаа сургууль дээр өгч байгаа болох болохгүй нөгөө муу, сайн тосонд шарсан пирошки идсэний гор” гэв.