Сүүлийн жилүүдэд чимээгүйхэн урагшилж байгаа салбар бол кино урлаг гэж хэлхэд хилсдэхгүй билээ. Учир нь дэлэгцийн чадварлаг, сонирхолтой кинонууд их гарч байгаагийн нэгэн тод жишээ бол Voo-ээр гарч буй Хохирогч олон ангит кино үзэгчдийг байлдан дагуулаад байгаа юм. Үзсэн хүн болгон ам сайтай байгаа уг кино нь маш сониорхолтой эхэлж хүн болгоны хүлээж үздэг киноны нэг болоод байна.
Харин тус киноны гол дүрийн жүжигчдийн нэг Ариана буюу Г.Ариунболор хэмээх энэхүү бүсгүй Хохирогч кинонд тоглосноор олон хүний анхаарлыг татаад байгаа юм. Ариунболор нь үзэсгэлэн гоо, ухаалаг харц, хиймэл бус өөрийнхөөрөө жүжиглэлттэй энэ бүсгүй кино урлагт хөл тавьснаар цаашид өөр олон гоё дүр бүтээх нь дамжиггүй.
Ариунболорын хувьд 2013 онд “Дурлалын гэмт хэ рэг” киноны гол дүрд тоглож байсан билээ. Тэрээр Герман иргэншилтэй Монгол бүсгүй. Мөн тэрээр 17 настайдаа Германд зохион байгуулагдсан Азийн миссийн тэмцээнд түрүүлж байжээ. Түүний хувьд жүжигчин мэргэжлээр оюутан байхаасаа эхлээд өдий хүртэл 11 жил тасралтгүй ажиллаж байгаа аж.
Жүжигчин бүсгүй маань 10 настайгаасаа ХБНГУ-д амьдарч эхэлсэн ба багаасаа тус улсад жүжиг, бүжгийн дугуйланд суралцжээ. “Хохирогч” кинонд тоглохын тулд Монголдоо хоёр сар гаруйн хугацаанд ирсэн нь 10 настайгаасаа хойш анх удаа Монголд удаан хугацаанд амьдарч үзсэн нь энэ аж.
Арианагийн хувьд Германд 20 гаруй уран бүтээлд ажилласан туршлагатай жүжигчин юм. Германы “Kontaktless”, “Blood red sky” кинонд жижиг дүр бүтээсэн нь Netflix-ийн дээрх хамгийн амжилттай, олон үзэгчтэй кино болжээ. Мөн тэр “The Sea Is Heaven”, “Tatort – Blind Date” хэмээн кинонуудад тоглоод байна. Өдгөө жүжигчин бүсгүй маань “Agentur Nielsen” хэмээх агентлагт харъяалагддаж аж.
Тэрээр яагаад жүжигчин болсон талаараа хэвлэлд өгсөн нэгэн ярилцлаганд хуваалцахдаа миний төрсөн ээж намайг гурван настай байхад өнгөрсөн, ээж маань жүжигчин мэргэжилтэй байсан. Би яагаад ч юм жүжигчин болох, тэр хүний чадаагүйг гүйцээх даалгаврыг багаасаа авсан. Гэхдээ би өөрөө урлагт дуртай, цаанаасаа л надаас нэхдэг. Хүн мэргэжлийг сонгодоггүй, хүнийг мэргэжил сонгодог гэдэгт итгэдэг. Бүх юм цаанаасаа л нэг дуудлагатай байдаг гэж боддог хэмээжээ.
Түүний нөхөр нь мөн кино зохиол бичдэг, кино драмын сургуулийн багш хийдэг Герман залуу байдаг ба хосууд нэг салбарт ажиллаж байхдаа танилцаж байсан гэдэг.
Жүж:игчин бүсгүй өөрийн цахим хуудаснаа хайртай гэр бүлийнхээ талаар би хувийнхаа зургаа оруулах дургүй байдаг. Гэхдээ өчигдөр маш дурсамжтай гоё өдөр байсан учраас энэ өдрийн баяр баяслаа та нартайгаа ганц удаа хуваалций гэж бодлоо. Гэр бүл бол бүх хүний хамаг бахархал байдаг шүү дээ. Хүчирхэг, ухаалаг болгож өсөгсөн ээж, аав хоёроо шүтэн биширье хэмээжээ.
Мэргэжлийн карьертаа шат шатаар ахиж оргилд нь хүрэх мөрөөдөлтэй түүнд амжилт хүсээд сайхан бүсгүйн фото агшинг хүргэе.
Тус киноны утга: Киноны ерөнхий утга нь Нас бие, гоо үзэсгэлэн, амьдралын ухаан, өөрийн гэсэн амжилттай бизнес, хайртай нөхөр гээд Гэрлээг амьдрал дэндүү өгөөмрөөр шагнасан авч эмэгтэй хүн болохын утга учир ээж болох хүслийг нь л хясан бооно. Түүний нөхөр Болдоо, хөдөлмөрч, зүтгүүр хамгийн гол нь түүнд үнэн голоосоо хайртай. Харин багын найз Хандаа бол цагаахан Гэрлээгийн төлөө юу ч хийхэд бэлэн, жинхэнэ сайн найз.
Нэг орой Гэрлээ, Хандаа хоёр пабд сууж байхад Анхаа гэх залуу Гэрлээ рүү цоо ширтэх хэдий ч тэр залуутай түрүүлж Хандаа танилцана. Нөхрөөсөө салах өргөдлөө шүүхээр шийдүүлж яваа ч хараахан ганц бие болоогүй Хандаа Анхаад ухаангүй дурлана. Гэвч Анхаагийн үйлдлүүд учир битүүлэг байна. Анхаагийн нууцлаг үйлдлийн цаана түүний жинхэнэ зорилго нь юу юм бол? хэмээх энэхүү тааварлашгүй киног та Voo-ээс үзээрэй.