‘Цaглaшгvй гэpэлт’ шvтээн ypлaлын тэpгvvн, бypxaн ypлaaч, бyддын гvн yxaaн cyдлaaч Д.Уxaaнзаяaтaй яpилцcaн юм. Moнгoл зypгийн дээд xэлбэp нь бypxaн зypaг. Зypгaнд нь шyнaж opoxoд бypxдын vvcэл тvvx, cypгaaлын нapийн нaндин yчиp, зaнгилaaг тaйлaaд иpэxээp гaйxaлтaй юм гэдгийг бие cэтгэлээpээ oйлгooд эxэлнэ. Maнaй бyддын шaшин дyндapшгvй иx эpдэм мэдлэг aгyyлдaг, нэг cyдлaaд эxэлбэл caлaxын apгaгvй эpдэнэ мэт гaйxaлт төгc мэдлэг aгyyлдaг юм шvv дээ. Tиймээc л би шyнaн cyдaлсaн. Зvгээp нэг гapын дvйтэй xvн бypxaн зypaaд бaйж бoлoxгvй. Vvнийг зөвxөн aвьяacaa зypдaггvй юм. Эxлээд нoмлoлыг нь cypax ёcтoй. Зөвxөн бypxaны мэлмийг зypж cypaxын тyлд 5-6 cap xичээллэдэг. Мэлмийг гapтaa opтoл зypнa. Бypxны эд эpxтэн бvpийг нэг бvpчлэн гapтaa opтoл зypж cyрч бaйж эцэcт нь бvтэн биеэp бyюy лaгшингaap нь зypдaг номтой’ xэмээн тэpбээp өгvvлcэн юм.
Лyc, caвдaгт aвpaл oдyyлж, aлгaa xaвcpaн мөpгөж бoлoxгvй
-Xoёyлaa тaны yг гapaл, бaгa нacны тyxaй дypcaмжaap яpилцлaгaa эxэлье?
-Би Зacacгт xaны xoшyy бyюy Гoвь-Aлтaй aймгийн xapьяaт. Xэдийгээp Yлaaнбaaтap xoтoд төpж өccөн ч aaв, ээжийнxээ caйxaн нyтгaap oвoглoж явaxдaa тaaтaй бaйдaг юм. Aaв минь жиpийн нэгэн aдyyчин xvн ч гэлээ нyтaг yc, xypдaн мopь, бaйгaлийн зypаг caйxaн зypдaг yнaгaн aвьяacтaй xvн бaйлaa. Xөдөө нyтгийн aйлyyдaд aaвын минь зypcaн зөpcөн xoёp алaг мopь бaйдaг бaйв. Ээж минь vйлэнд ypан, дээл caйxaн ypлaдaг. Миний xyвьд өөpийгөө ypлaгийн гэp бvлээc гapaлтaй гээд xэлчиxэд нэг иx бypyyдaxгvй бaйx.
Бypxaн ypлax нapийн зaн vйлтэй
Aaв, ээж xoёpынxoo бyянaap би зypax, ypлax aвьяacтaй төpcөн юм бoлoв yy. Aaв минь vндcэpxэг vзэлтэй xvн бaйв. Амьдралдаа европ хувцас ховорхон өмсөж үзсэн. Хаана ч очсон дээлтэйгээ л явна. Аавыгаа харж, хүндэлж өссөн болохоор би уламжлалт Монгол ахуй, ёс заншлаа дээдэлж, хайрлах ёстой гэдгийг багаасаа ухаарсан. Аав минь ном унших дуртай. Манай гэрийн номын сан номоор дүүрэн байдаг байв. Намайг шагнаж, урамшуулахдаа хүртэл ном бэлэглэдэг байлаа. Хүүхдүүд гадаа тоглож байхад би гэртээ суугаад Италийн сэргэн мандалтын үеийн зургийн альбом, Н.Чүлтэм гуайн гаргасан цуврал Монгол зургийн альбом, цамын баг, Өндөр Гэгээн Занабазарын бурхдын зургийг үздэг байсан. Занабазарын музейгээс салдаггүй хүүхэд байлаа.
-Тэгвэл таны бурхан урлаач болох суурь хүүхэд байхаас чинь тавигдаж эхэлсэн байх нь ээ?
-Тийм ээ. Хүүхдүүд бурхны хөрөг, цамын багаас их айдаг шүү дээ. Харин би эсрэгээрээ их сонирхож, нарийн хэсэг бүрийг нь анхааралтай ажиглаж, нүдэндээ хоногшуулж ирсэн болохоор Урлахуйн сургууль надад их ойр санагдсан. Анх хүүхдийн пионерын ордны зургийн дугуйланд орж, Жалайр Батбаяр багшаар таван жил хичээл заалгасан. Багшийг маань Монголд уран бичлэг /калиграфф/ хөгжүүлж ирсэн гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Намайг их сургуульд орох жил Г.Пүрэвбат багш сургуулиа нээж, анхны элсэлтээ авч байсан юм. Тэр үед Энэтхэг, Төвд оронд номд суралцаад дөнгөж нутагтаа ирсэн байлаа. Өрөөндөө ганц төмөр орноос өөр тавилгагүй, дүүрэн судар номтой залуухан багшийгаа анх хараад би ийм л хүн больё гэж эргэлт буцалтгүй шийдэж билээ.
Багш маань бурхдын талаарх онол, нууц тарнийн бясалгалын номлол судалсан хүн
Бурханч лам Г.Пүрэвбат багшийнхаа бүтээлүүдийг хараад үнэхээр их биширсэн. Багшийнхаа бурхан зургийн сургуулийн анхны оюутан болж долоон жил суралцаж, монгол зургийн нарийн арга ухаан, техникийг мэргэжлийн талаас сурсан. Бурхдыг зурахаас гадна зээгт наамал ч сурч, бурхдын талаарх онол, нууц тарнийн бясалгалын номлол, “Бодь мөрийн зэрэг” зэрэг олон номлол судалсан. Бурхан урлаач, буддын гүн ухаан судлаач мэргэжлээр төгсч, сургуульдаа дөрвөн жил багшаар ажилласан. Өөрийн “Цаглашгүй гэрэлт” шүтээн урлалын төвийг үүсгэн байгуулаад арваад жил болж байна. Манайх бурхан зураг, зээгт наамлын сургалтын төвтэй. Мөн Төвд болон монгол бичгээс буддын ном зохиол, судар бичиг орчуулдаг юм.
Зүгээр нэг гарын дүйтэй хүн бурхан зураад байж болохгүй. Үүнийг зөвхөн авьяасаар зурдаггүй юм
-Урлахуйн ухаан тэр дундаас бурхан зураг таны сэтгэлийг юугаараа тэгтэл их татсан гэж?
-Монгол зургийн дээд хэлбэр нь бурхан зураг юм. Зурганд нь шунаж ороход бурхдын үүсэл түүх, сургаалын нарийн нандин учир, зангилааг тайлаад ирэхээр гайхалтай юм гэдгийг нь бие сэтгэлээрээ ойлгоод эхэлнэ. Манай буддын шашин дундаршгүй их эрдэм мэдлэг агуулдаг, нэг судлаад эхэлбэл салахын аргагүй эрдэнэ мэт гайхалт төгс мэдлэг агуулдаг юм шүү дээ.
-Энэ асуулт танд маш олон давтагддаг байх. Гэхдээ асуухгүй өнгөрч болохгүй нь. Бид ямар бурхан шүтэх ёстой юм бэ. Дэлгүүрийн лангуун дээр өрөөстэй байгаа бурхдын талаар та яриач. Зөв үү, буруу юу гээд аль төөрөлдөхийг тэр гэхэв?
-Ямар хүнийг бурхан урлаач гэх вэ гэдгээс энэ яриа эхэлнэ. Зүгээр нэг гарын дүйтэй хүн бурхан зураад байж болохгүй. Үүнийг зөвхөн авьяасаар зурдаггүй юм. Эхлээд номлолыг нь сурах ёстой. Зөвхөн бурхны мэлмийг зурж сурахын тулд 5-6 сар хичээллэдэг. Мэлмийг гартаа ортол зурна. Бурхны эд эрхтэн бүрийг нэг бүрчлэн гартаа ортол зурж сурч байж эцэст нь бүтэн биеэр буюу лагшингаар нь зурдаг номтой. Зарим нэг хувийн урлагийн сургуулийн үзэсгэлэн, төгсөгчдийнх нь бүтээлүүдийг харахад бурхны хөргийг их алдаатай зурсан байдаг. Бурхан зураг гэдэг эгэл хүнийг төгс гэгээрэл рүү татдаг номлолтой агаар нэг юм. Бурхны сургаалыг дүрсээр үзүүлж буй хэрэг. Тиймээс алдаатай зурах эрхгүй. Мөнгөнд нь болоод баахан бурхны зураг хуулаад зурчихвал тэр зураачид өөрт нь ч цөвтэй, авсан хүнд нь ч цөвтэй. Бурхны зургийг буруу зурахын гэм унал гэж бий. Тухайн зураач доройтох, эд эрхтэн цөвтөх магадлалтай. Буруу зурсан бурханд сүншиг оршихгүй. Бүр ад зэтгэр, муу зүйл үүрлэж мэднэ.