“БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ аавдаа 40 саяын тендер авч өгсөн” гэх мэдээлэл хэвлэлээр гарав.
Тэгвэл эл мэдээлэлд Б.Бат-Эрдэнэ сайд тайлбар хийжээ.
Тэрбээр “Манай аав 77 настай тэтгэвэрт байдаг хүн. Тендер өгсөн гэдэг мэдээллүүд яваад эхэллээ. Аливаа зүйл шударга байх ёстой. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Авлигатай Тэмцэх Газараас Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газарт комиссар сэлгэн ажиллуулж байгаа.
Үнэн зөвөөр нь шалгаад мэдээлчих биз. Дунд нь настай хүнийг хавчуулж байж биеийг нь өвтгөчихөв дөө” гэжээ.