Манай улс туйлшрамтгай улс. Аливаа юманд бодитоор хандахын оронд сурагаар сонссон зүйлдтээ итгэх нь сонин. Нэг жишээ хэлэхэд эмийн санд ороод эм олгогчтойоо ярьж байгаад л оношоо тогтоочихно, мөнгөндөө тааруулаад эмээ авчихна хариултанд нь бас С витамин авчих жишээний дураараа улс.
Бас нэг дэлхийд байхгүй сонин зүйл нь сугалаа гэх зүйл байна. НӨАТ-н сугалаа, цэцэрлэгт орох хүүхдийн сугалаа, байранд орох хүсэлтэй хүмүүс мөн сугалаагаар сонгогдоно. Амьдралд тохиолдох бүхий л зүйлээ сугалаагаар шийддэг нь хачирхалтай. Цар тахлын үеэр хоёр настай хүүхдийг цэцэрлэгт явуулахгүй гэсэн сонин журам баталчихлаа. Тэр нь цаанаа лобби байсныг батлах нэг баримт гарч ирлээ.
Улс орон санхүүгийн хүнд байдалд байхад ямар ч хэрэггүй элдэв өөрсөддөө ашигтай зүйл санаачилж мөнгө үрэхээр улайрдаг нь улс төрчдийн увайгүй зан гэхээс өөрөөр юу хэлэхэв. Хүүхэд харах үйлчилгээний төлбөр гэх нэрийдлээр 2 тэрбумын төсөв баталлаа. Угтаа энэ мөнгөөр хэдэн цэцэрлэгийнхээ гадаад дотоод орчинг тохижуулаад авбал тэнд явж байгаа хүүхдүүдэд ээлтэй байх бус уу.
Хүүхдүүд хичээлдээ, цэцэрлэгт явахаар цар тахал тусчих гээд байна хэмээн айлгах тактик хэрэглээд л тэрийгээ зүтгүүлж байгаа юм. Харин УИХ-д сууж буй эрхмүүд 76-уулаа шавааралдаад суусан ч тусахгүй юм байхаа. Ер нь төрийн саарал ордон маань цар тахал тусахгүй бүс нутаг бололтой. Тэр дотор амны хаалт зүүсэн хүн өдрийн од шиг байна хэмээн сэтгүүлчид бичээд, яриад байсан ч огт тоож байгаа хүн алга.
2020 оны сонгуулиар зөвхөн амны хаалтанд 2 тэрбум төгрөг зарцуулсан гэхэд даана ч харамсмаар. Дэндүү ард түмнээ бодох сэтгэлгүй байгаа нь үүгээр батлагдаж байгаа юм. Хэн нэгэн зальт нөхрийн халаасыг түнтийлгээд л ард түмнээс авсан татварын мөнгөөр гараа угааж байгаа юм. Олон улсын байгууллагаас хэдэн сая доллар цар тахалын үеэр хандав болгон өгсөн ч усанд хаясан чулуу шиг алга болоод өгнө.
‘Зовлон болоход лам баяжиж, зуд болоход нохой зоолдог’ гэдгийн үлгэр болж байх шиг. УИХ-ын эмэгтэй гишүүд нийлж ‘Хүүхэд харах үйлчилгээний хууль’-г батлуулчихлаа гэж шоудаж байгаа нь ард түмнийхээ татварыг үрэн таран хийээ хдичихээ ч байсныг нь харуулаад байх шиг.