Монгол улсын засгийг удирдаж буй Хүк дарга маань үе үехэн сенсаци тарьдаг. ОХУ-н Ерөнхийлөгчийн үг, үйлдэл бүрийг ‘хуулдаг’ гэж элдвээр хэлүүлдэг ч тэр нь нийгэмд ёстой л хуурай өвсөнд гарсан түймэр мэт тардаг.
Түүний пи-ардах арга нь бусдаас өвөрмөц. Интернетээр нэг Хүрэлсүх сайдын маань Путинтэй яг адилхан зургуудыг та харж болох байх. Сошиал зөвлөх нь хачин сонин, этгээд зүйл бодож олох шаардлагагүй ч юм шиг. Түүнд амар байдаг байх. Яагаад гэвэл ОХУ-н ерөнхийлөгч Путин цээж нүцгэн Морь унавал Хүк дарга яг л адилхан Морь унаад л цээж нүцгэн зургаа авахуулаад цацчихад болоо. Үүнээс гэдна Онгоц жолоодох, ангийн буу барих, biker буюу мотоциклийн хобби, бөх барилдаг гээд олон давхцал байдаг.
Үүнийг нь иргэд ‘Путинг дуурайх юм бол эхлээд төрөө цэвэрлэчих, хөөрхөн пи-ар байна, Путинг хэн сайн дуурайх вэ? тэмцээнд орвол Хүк дарга баттай ялна’ гэх мэтчилэн элдвээр хэлдэг байх юм. Аливаа зүйл өнгөн талаасаа яаж харагдах бус хийж буй ажилаараа тэр дэлхийн хэмжээний том улстөрчийг дуурайвал зүгээр юм даа гэж зөвлөмөөр байгаа юм.
Хамгийн сүүлд гэхэд түүний 760 еврогийн үнэтэй гар бууны зураг шуугиан тарьлаа. Энэ нь Австри улсад үйлдвэрлэгдсэн 5-р үеийн Clock загварийн дэлхийн шилдэг сүүлийн үеийн гар буу аж. 9 мм-н 10 сумны дайзтай гэх мэдээлэл байна. Мөн нэгэн жиргээч ‘Монгол Улсын Ерөнхий сайд Хүрэлсүх хамгийн шаардлагагүй газар дэвссэн хамгийн олон метр урт улаан хивсэн дээр хамгийн удаан ганцаараа алхсан хүнээр тодорч, Гиннесийн номд бүртгэгдсэн байна’ хэмээн жиргээгээрээ Хүк сайдыг шоглоод авчээ.