Япон улсад омukpoны шинэ хувилбар “XE”-ийн анхны тохиолдол бүртгэгджээ. Уг хувилбар нь Их Британид хамгийн анх бүртгэгдсэн ба энэ сарын 5-ны өдрийн байдлаар 1125 тохиолдол болсон байна. Их Британи дахь хамгийн анхны тохиолдол нэгдүгээр сард бүртгэгдсэн байж болзошгүй гэж үзэж байна. Их Британиас хойш Тайланд, Энэтхэг, Израильд “XE” хувилбар бүртгэгджээ.
“XE” хувилбар нь гуравдугаар сарын 26-нд АНУ-аас Японд ирсэн 30 эргэм насны эмэгтэйгээс илэрчээ. Тухайн эмэгтэйд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй гэж Японы эрүүл мэндийн яам өчигдөр /2022.04.11/ мэдээлэв.
Энэхүү шинэ хувилбарыг рекомбинант гэж нэрлэдэг бөгөөд хоёр ба түүнээс дээш хувилбараар нэгэн зэрэг халдварласан тохиолдолд өвчтөний биед генетикийн материал холилдож үүсдэг ажээ. Омикроны BA1, BA2 дэд хувилбаруудын холимог нь “XE” хувилбар гэж мэргэжилтнүүд үзэж байна. Түүнчлэн уг шинэ хувилбар хэр ноцтой болох, вакцинд тэсвэртэй эсэх талаар дүгнэлт хийхэд арай эрт байна гэв.
XE хувилбарын шинж тэмдгүүдийг дараах байдлаар жагсаав
-Өндөр халуурах, ханиалгах, амьсгал давчдах
-Ядаргаа, сул дорой байдал
-Бие, толгой, хоолой өвдөх
-Хамрын бөглөрөл эсвэл хамрын хамар
-Хоолны дуршил буурах, суулгах
-Хoвop тохиолдолд амт, үнэр алдагдах зэрэг шинж тэмдэг илрэх юм байна. Тиймээс Хаврын улиралд дархлаагаа дэмжиж эрүүл мэнддээ анхаархыг хүсье.
Эх сурвалж: CNBC