Модернист яруу найрагч Б.Галсансүх үнийн өсөлтийг эсэргүүцэн үндэсний хэмжээний тайван жагсаал хийсэн залууст зориулан шүлэг бичснийг бүрэн эхээр нь нийтэллээ.
Tэмцэгч хүүхдүүдэд зориулав!!
Сэрж байгаа нь сайхан юм даа Сэхээрч байгаа нь ч гэж хэлмээр юм уу. Залуу оюун ухаан эрх чөлөөг хүснэ Зайлуул бас ходоод нь хонхолзохгүй бол болно
Хятад хэлээр ярихыг шаардах нь тэдэнд Холын хол зүүд, зэрэглээ шиг л санагдана Одоо тэгээд өдөржин жагссан хүүхдүүд минь Орондоо орохдоо ордонг нураачихлаа гэж зүүдлэнэ
Нэг өдрийн дотор нийгмийг өөрчилсөн юм шиг Нэг хэсэгтээ л догдлоно. Нилээд их хөөрцөглөнө Аз жаргалынхаа үүдийг нээсэн адил аашилна Ах, эгч нар чинь амдаад цүнхээ бариулах гэнэ Тэр болгоныг давж чадвал энэ улс аврагдана Тэвчээр, тэмцэл хоёрын жорыг тааруулахад болно Цалин авдаг ажилаа хий гэж хашгирч болно Цаад нам нь авлигаараа амьдар гэж аашилна.
2022.04.07 Улаанбаатар