МУ-ын ЕСайд Xvрэлcvxийг YИX-ын coнгуулийн дapaa гaйxaмшигт ялaлт бaйгyyллaa xэмээн 100 хувь caнaл нэгтэйгээp yлиpaaн coнгocoн. Yдaxгvй бoлox Opoн нyтгийн coнгyyльд MAH ялaгдaл aмсч мaгйдгvй төлөвтэй бoлooд бaйх шиг. MEK гэх судалгааны нэр xvндтэй koмпaнийн xaмгийн cvvлийн cyдaлгaaгaap Xvpэлcvxийн ЗГ-ын нэр xvнд oгцoм yнaлттaй бaйгaa нь батлагджээ.
Үүнийг дөрвөн шалтгаантай гэсэн байна.
Нэгдүгээрт цар тахлын эсрэг авч байгаа арга хэмжээнүүдийн үр дагавар, Хоёрдугаарт, ЖДҮ-гээс зээл авсан улстөрчид ээлж дараалан ял авч байна, Гуравдугаарт, Засгийн газрын зарим оновчтой бус шахалтын гэх томилгоо Дөрөвдүгээрт, Moнгoл улсын эдийн засгийн байдал туйлдаа хүртэл хүндэрсэн явдал гэсэн шалтгаануудыг судалгаанд хамрагдсан иргэд дурджээ.
Нэг жишээ дурьдахад өөрийн нөлөө бүхий ‘Эпато анарваан’ компаниараа дамжуулан 1.2 тэрбум төгрөгийн зээл авч, үүнийхээ төлөө хариуцлага хүлээж ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж байсан Я.Содбаатарыг Шадар сайдаар томилсон нь олны шүүмжлэлийг дагуулаад байгаа аж. Дайран дээр давс гэгчээр түүний зөвлөхөөр жүжигчин залуу томилогдлоо хэмээн саваагүйтэн сошиалаар өөрийгөө зарласан нь улам хэл амны бай болгоод байна. Ерөнхий сайд амлалтаа биелүүлэн улс төрийн томилгоо хийхдээ бусдын шахалтанд орж нэр хүнд сэвтсэн, авилгын хэргээр шалгагдаж байсан, салбарын бус нөхдүүдийг томилж байгаа нь сөрөг хүчнүүдийн хувьд ёстой л амттай сэдэв болоод байх шиг. Иймээс Хүрэлсүх яаралтай алдаагаа засахгүй бол гэрлийн хурдаар унаад байгаа нэр хүнд нь эргэж сэхэхээргүй болтлоо дор орчих вий гэж намын нөхдүүд нь бачимдаж суугаа аж.