Тагнуулын Ерөнхий Газраас Улсын онц чухал объектуудыг эзлэн авч, улстөрчийн ам ь на сыг бүр элгэхээр бэлтгэж байсан таван иргэнийг баривчилсан тухай мэдээлсэн. Эдгээр иргэдийг Эрү үгийн хуулийн тусгай ангийн 16.8-д заасан экстремист үйл ажиллагаа явуулах гэ мт хэ рэг үйлдэхээр бэлтгэж байсан гэж үзсэн юм. Тэгвэл эдгээр таван иргэн хэн болох талаар бид тодруулсан юм.
ТЕГ-аас өгсөн мэдээллээр баривчлагдаад буй таван хүний нэг нь өмгөөлөгч асан Б.Баасанцогт бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийн дотор Б.Баасанцогт нарын этгээдүүдийн эзэмшлийн галт зэвсэг илэрсэн тул хэрэгт холбоотой байж болзошгүй гэх үндэслэлээр түүнийг сэжи гтнээр бар ивчл аад байгаа юм. Бусад нь иргэн Г.Болдбаатар, н.Нэргүй, Б, Ч нар юм. Г.Болдбаатар нь Гал үндэстэн холбооны гишүүн бөгөөд тэрээр дээрх хууль бус үйл ажиллагаанд ашиглахаар хадгалж байсан бүртгэлгүй га лт зэв сгээр энгийн иргэний гар руу бу удаж хү нд гэ мтэл учруулсан хэргээр шалгагдаж байгаа юм.
Мөн өмнө нь Г.Болдбаатар нь Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг шаардан төрийн тусгай хамгаалалттай бүсэд жагсаал зохион байгуулж, төрийн ордны хашаанд бу ун дуу гаргаж, улсын обьектод тэсрэх бөмбөг байршуулж иргэдийн амгалан тайван байдалд зана лхийл сэн хэрэгт 2014 онд холбогдож, зандалчлах буюу бусдад хор хох ирол учруулсан гэх хэргээр я л сонсож байсан нэгэн юм. н.Нэргүйгийн хувьд Говь-Алтай аймгийн харьяат иргэн бөгөөд цэргийн байгууллагад ажиллаж байсан гэх мэдээлэл байна. Иргэн Б нь ЗХЖШын Цэргийн штаб-д ажилладаг бөгөөд түүнийг дээрх этгээдүүдэд га лт зэв сэг олж өгсөн байх магадлалтай гэж үзэж байгаа юм. Мөн түүнийг өмгөөлөгч Б.Баасанцогтын хамаатны хүн гэх мэдээлэл ч байна. Иргэн Ч нь бизнес эрхлэгч, галт зэвсэг худалдан авах санхүүжилтийг гаргасан байх магадлалтай гэж холбогдох байгууллагаас үзэж байгаа юм байна.
Дээрх нэр дурдсан таван иргэнийг иргэдийн зохион байгуулж буй тайван жагсаал цуглааны үеэр хүний амь насанд халдаж, үймээн самуун өдөөн хатгах турхирах зорилготой гэж Тагнуулын байгууллага үзэж байгаа бөгөөд уг этгээдүүд экстремист үйл ажиллагаа явуулахаар багагүй хугацаанд төлөвлөж байсан гэж үзсэн. Тэдний орон гэр, тээврийн хэрэгсэл, ажлын байранд хийсэн нэгжлэгээр улсын онц чухал обьектуудыг зэвсэглэн хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл, хууль бусаар олж авсан га лт зэв сэг болон бай лдааны бусад зориулалттай га лт зэ всэг, зэ всгийн чанартай эд зүйл илэрсэн юм. Тодруулбал, нийт 12 галт зэ всэг илэрсэн бөгөөд үүнээс бүртгэлгүй галт зэвсэг таван ширхэг, 861 сум болон тэсэ рч дэлб эрэх хэрэгсэл илэрснээс байлдааны сум 274 ширхэг байсан юм.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: Саатуулагдаад буй таван иргэн нь МҮОНРТ болон Цахилгаан станцуудыг хяналтад авахаар төлөвлөж байсан гэх мэдээлэл байна. Үүний дээр нэр бүхий улс төрчдийн а мь нас анд ха лдах гэж байсан гэх мэдээлэл ч байгаа юм. Тодруулбал, үнийн өсөлтийн эсрэг залуусын жагсаалыг далимдуулан Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Да. Ганболд, С.Баярцогт нарын эрүүл мэнд, ам ь на санд за налхий лэхээр төлөвлөсөн гэх мэдээлэл байна.
МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ: Zarig.mn