Өнөөдөр Арчилсан намын ээлжит бус Их хурал болж, АН-ын даргын сонгуульд ялалт байгуулсан Х.Баттулгыг батламжиллаа. Х.Баттулга сонгуульд 96 хувийн саналаар ялалт байгуулсан талаар тус намын Дотоод сонгуулийн хорооноос мэдээлээд буй.
Гэхдээ нөгөө талд, С.Эрдэнэ нарын Ардчилсан намын төлөөлөгчид уг сонгуулийг дүрмийн бус хэмээн үзэж, эсэргүүцэж буйг зэрэгцүүлэн тодотгох хэрэгтэй. Тийм хэдий ч албан ёсны гэх Их хурлаараа өнөөдөр Ардчилсан нам даргаараа Х.Баттулгыг батламжилснаа зарлаж, өөрсдийн талд буй тамгаа хүчин төгөлдөр хэмээж байна.
Х.Баттулгыг Улсын дээд шүүх намын даргаар бүртгэж авах эсэх нь хамгийн гол шийдвэрлэх үйл явц юм.