Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, үнийн өсөлтийг тогтворжуулах хуулийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн барихаар боллоо.
Мөн хуралдаанаар олон улсад үүсээд байгаа нөхцөл байдал буюу ОХУ-Украинд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан МУ-ын ЗГ-аас Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэр гарсан байна.
Тодруулбал, ЗГ-ын нөөц хөрөнгөөс 250 мянган ам.долларыг Украинд хүмүүнлэгийн тусламжаар үзүүлэхээр болсон байна. НҮБ-ийн тусламжийн сангаар дамжуулан 150 мянга ам.долларыг, Улаан загалмайн нийгэмлэг болон Улаан хавирган сар нийгэмлэгийн холбоогоор дамжуулж 50 мянган ам.долларын тусламжийг ЗГ-ын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэжээ.
Эх сурвалж: daam.mn