YИХ-ын гишvvн acaн Дaмба-Очир ЖДҮХС-aac зээл aвсан жинхэнэ эзэн нь “Мoнгoл гaзaр” кoмпaнийн зaxирaл Ц.Мянгaнбaяр, түүний хүү М.Бат хэмээн мэдүүлжээ. М.Батыг эцгийн хамт оролцохыг шаардсан. Ингээд Д.Дaмбa-Oчир өөрийн хамаарал бүхий “Сапфир стоун” компанийн нэр дээр эрх мэдэл албан тушаалаа ашиглан 1.2 тэрбум төгрөгийн зээл авснаа хүлээн зөвшөөрчээ.
Харин энэ мөнгөний зaрцуулaлтыг “Мoнгoл гaзaр”-ын Мянганбаяр, хүүгийн хамт хийсэн гэж хуулийн байгууллагын өмнө мэлзэж эхэлсэн байна. Энэ талаараа ч тэрээр өөрийн албан ёсны цахим хуудаснаа мэдээлжээ.
Д.Дамба-Очирын хамаарал бүхий “Сапфир стоун” ХХК нь ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн 2018 оны тавдугаар сарын 14-ний гаргасан А/88 дугаар бүхий алдарт тушаалаар 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компанийн дансанд 2018 оны зургадугаар сарын 8-ны өдөр ЖДҮХС-гаас 1.2 тэрбум төгрөг шилжсэн байдаг. Мөн зээл авахдаа барьцаагүйгээр олгохыг хүсээд, аливаа эрсдлийг гишүүний хувиар хариуцахаа мэдэгдсэн гэдэг.
Улмаар “Сапфир стоун” ХХК-ийн дансаар орсон ЖДҮХС-гийн 1.2 тэрбум төгрөг гарахдаа “…Тойрогт нь огт хамаагүй, ЖДҮ-ийг хөгжүүлэх журам зөрчсөн, төслийн санхүүжилтээр ашигт малтмал, хайгуул явуулсан, эсвэл огт үйл ажиллагаа явуулдаггүй, хүнд харуулах нэг ч үйлдвэрлэл байхгүй” байдлаар зарцуулагдсан гэдгийг хуулийн байгууллагаас шалгаж тогтоогоод байгаа юм.
Харин Д.Дамба-Очир “…Энэ асуудалд би хамаагүй ” гэж анхнаасаа гүрийсэн. Тэрээр “Миний хамаатан садны, хамаарал бүхий нэг ч хүн ЖДҮХС-гаас зээл аваагүй гэдгийг албан ёсоор хэлье. Үнэнийг цаг хугацаа харуулах байх. Би ганцхан компанид бичиг гаргаж өгсөн. Ингэж бичиг хийж өгөөд нэг ч төгрөг аваагүй. Би захирлыг нь ч танихгүй” хэмээн тухайн үед хэвлэлд мэдэгдэж байсан.
Гэвч хамаатай болохыг хуулийн байгууллага гаргаад ирлээ. Үнэнд гүйцэгдэхийн цагт өөрийн хамаарал бүхий компаниар зээл авч, хэнд өгснөө ч ярьжээ. Ийнхүү өмнөх парламентын үед хамгийн их шуугиан тарьсан ЖДҮ-гийн зээлийн хэргээр гишүүн асан Б.Ундармаа, Г.Солтан, Б.Батзориг нарын хэргийг шүүх дэнслээд байна. Харин өнөөдөр Д.Дамба-Очирыг хэрхэн дэнслэх бол…