Орос Укрианы нөхцөл байдалтай холбогдуулан дэлхийн олон орнууд ОХУ-д эдийн засгийн хориг тавиад байгаа билээ. Үүнтэй уялдан АНУ-с гаралтай орос дахь coca cola компанийн үйл ажиллагаа доголдсон бөгөөд коланы үндсэн бэлдэцийг АНУ-с авч чадахаа байжээ. Харин үйлдвэрээ хэвийн явуулахийн тулд Орос маягийн шинэ төрлийн Coca Cola үйлдвэрлэж эхэлсэн гэх хөгжилтэй шуум сошиал орчинд тараад байна.
Өнөөдрийн байдлаар хамгийн олон эдийн засгийн хориг арга хэмжээгээр шийтгүүлсэн дэлхийн улс орнуудыг ОХУ тэргүүлж байна.
Одоогоор тус улсын эсрэг нийтдээ 7,075 хориг арга хэмжээ зарлажээ. Эдгээрээс 4,321 хоригийг энэ оны хоёрдугаар сарын 24-ний өдөр хөрш Украинд халдан довтолсноос нь хойш зарласан байна.
Үүнээс өмнө тавигдсан хоригуудыг 2014 онд Крымийн хойгийг Украинаас салгаж, өөртөө нэгтгэснийх нь дараа оноож байжээ.
ОХУ-ын эсрэг хамгийн их хориг зарласан орнуудыг АНУ (1,244), Их Британи (1,037), Швейцар (1,030) гурав тэргүүлж байна.
Украины дайн эхэлснээс хойш тавигдсан хоригуудын дийлэнх хэсэг нь хувь хүмүүст, үлдсэн хэсэг нь байгууллага, хуулийн этгээдүүдэд чиглэжээ.
АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээгээ зарлаж эхэллээ.
Хамгийн эхэнд Герман улсын засгийн газар ОХУ-аас тус улс руу Балтийн тэнгисээр татсан байгалийн хий дамжуулах хоолойн төслийг зогсоож байгаагаа өчигдөр зарласан билээ.
“Умард Урсгал II” нэртэй уг төсөл ашиглалтад орвол ОХУ-аас Европын зах зээлд нийлүүлдэг байгалийн хийн хэмжээ хоёр дахин өсөх байсан юм.
Дараа нь АНУ, Европын Холбоо, Их Британи, Япон улсууд ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээгээ зарлаж эхэлжээ.
АНУ-ын засаг захиргаа Оросын хоёр томоохон банк болох ВЭБ (Внешэкономбанк), ПСБ (Промсвязбанк)-ын бүх хэлхээ холбоог тасалж, ОХУ-ын засгийн газрыг Америк, Европын зах зээл дээр хөрөнгө босгох, өрийн бичиг арилжих зэрэг санхүүгийн ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож байгааг Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден зарласан байна.
Мөн удахгүй Путиний ойрын хүрээллийн хүмүүс, тэдгээрийн гэр бүлийнхнийг хар жагсаалтад оруулахаар төлөвлөж байгаагаа Байден мэдэгджээ.
Дараа нь АНУ-ын сангийн яамнаас гаргасан мэдэгдэлд Оросын Холбооны Аюулаас Хамгаалах Газрын дарга Александр Бортниковын хүү Денис Александрович Бортников, Промсвязбанк банкны ерөнхийлөгч Петр Михайлович Фрадков, Вконтакте сошиал платформыг эзэмшигч ВК Группийн гүйцэтгэх захирал Владимир Сергеевич Кириенко зэрэг хүмүүсийн эсрэг эдийн засгийн хориг зарлахаар төлөвлөж байгаагаа мэдээлсэн байна.
Эдгээрээс гадна Беларусийн нутаг дэвсгэрээс ОХУ цэргээ гаргахгүй болсонтой холбогдуулан Европ тивд байрлаж буй АНУ-ын цэрэг, зэвсэг техникийн зарим хэсгийг Литва, Латви, Эстони улсууд руу шилжүүлэх шийдвэрийг Байден гаргажээ.
“Энэ бол зөвхөн батлан хамгаалах зорилготой алхам гэдгийг тодотгож байна. Бидэнд Оростой тулалдах санаа байхгүй. АНУ холбоотнуудтайгаа хамт NATO-гийн гишүүн орнуудын газар нутгаас ганц ч инчийг алдалгүй хамгаалахаа үүгээр илэрхийлж байгаа юм” гэж Байден хэлсэн байна.
Өчигдөр бас Европын Холбооны гадаад хэргийн сайд нар Парис хотод уулзаж, ОХУ-ын эсрэг авах багц арга хэмжээгээ тохиролцжээ. Үүнд Оросын 27 байгууллагыг эдийн засгийн хоригт оруулж, Оросын парламентын доод танхим буюу Думын бүх гишүүдийг хар жагсаалтад оруулахаар болсон байна.
“Оросын талд ноцтой хохирол учруулах багц арга хэмжээг гишүүн орнууд 100 хувийн саналаар дэмжлээ” гэж Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел, Францын гадаад хэргийн сайд Жан Ив Ле Дриан нар уулзалтын дараа болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.