Оросын талаас хоёр улсын хилийн боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг өнөөдөр өглөөний 06:00 цагаас эхлүүлсэн. Тэгвэл хилийн боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэхтэй холбогдуулан ОХУ-аас Монгол руу элсэн чихэр, будаа гаргахыг хоригложээ. Энэ шийдвэр гурван сарын хугацаанд хэрэгжих юм байна. Мөн 10 мянган доллараас дээш хэмжээний гадаад валютыг бэлнээр авч гарахыг хоригложээ.
. . . . .