Ерөнхий сайдын томилгоонууд дундаас салбартаа нэр хүндтэй, боловсрол өндөр сайд бол Чулуун. Түүнийг ажлаа аваад удаагүй байхад УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар дуудаж уулзсан гэнэ, Үндсэн ажлаа хийгээд салбараа удирдаад явах ёстой түүнийг МАН-ын гэх тодотголтой дарга болгон дуудаж, уулздаг хэцүү ажилтай болжээ.
УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат Соёлын сайд С.Чулуунд Соёлын тухай, Киноны тухай, Музейн тухай зэрэг хуулийн төслүүд болон салбарын тулгамдсан асуудлаар цуврал хэлэлцүүлгүүд зохион байгуулах даалгавар өгсөн бол хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд мөн бараалхах хэрэгтэй болж.
Хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч түүнд нийслэлээс хэрэгжүүлж буй соёлын чиглэлийн бодлого үйл ажиллагаа, өв соёлыг хамгаалах, засварлах, хадгалах, хүүхэд залууст танин мэдүүлэх зэрэг олон ажлыг хамтарч зохион байгуулах, хадгалах хамгаалах шаардлага байгааг дуулгасан нь тэр байж. Улс орны хөгжилд соёлын салбар чухал үүрэг ройлтой байдаг нь зүйн хэрэг.
Удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ, нийслэлийн хэмжээнд бэлтгэл хэрхэн хангаж байгааг байцааж мэдэх тул Боловсролын сайд дуудагдахдаа бэлтгэж, бэлтгэлээ хангасан нь дээр байх гэж зөвлөмөөр санагдлаа.