Хэдхэн хоногийн өмнө МУ-н ерөнхийлөгч алдарт эхийн 1,2-р одонг олон арван тэнгэрлэг ээжүүдэд гардуулсан. Түүний дотор Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэн Ариунсайхан гэх бүсгүйн сэлфи зураг олны анхаарлын төвд орж ёстой л хэрүүлийн алим болоод авсан Угтаа 32 настай тэр бүсгүйн талаар анх ‘Элийрэгч’ буюу Ц.Уянга гэх эмэгтэйн хэлсэн алдаатай үг олон хүний дургүйцлийг илт хүргэсэн. Ямар нэг хүний талаар шүүмжлэх гэж байгаа бол мэдээллээ сайн нягтлах хэрэгтэй. Гэтэл тэрээр тэр бүсгүйн талаар юу ч мэдэхгүй мөртлөө ийн түүн рүү дайрсан нь сошиал орчинд олон хүний эгдүүг хүргэсэн.
Жүжигчин Цэцэг өөрийн фэйсбүүкээр лайв хийж түүний бичсэн зүйлсийг шүүмжилсэн. Нэг талаас адилхан эмэгтэй, эх хүн байж ийм увайгүй үйлдэл хийснийг нь шүүмжилсэн нь жүжигчин бүсгүйн зөв гэж үнэлэх хүмүүс олон байна. Ямартай ч үнэн ялдаг хойно Ариунсайхан бүсгүйн ярилцлага бараг л бүх мэдээний сайтуудаар цацагдсанаар бодит үнэнг хүмүүс мэдэв бололтой.