Б.Рэнцэнхорлоо гэдэг монгол бүсгүй дэлхийн хамгийн урт хөлтэй эмэгтэйгээр шалгарсан байна. Түүний хөлний урт нь 134 см 11 мм гэнэ. 2 метр 6 см өндөр тэрээр АНУ-н Чикаго хотод амьдардаг. Рэнцэнхорлоогийн аав нь 208 см бол бол ээж 185 см өндөр аж. Ийнхүү энэ бүсгүй од болж Монголын нэрийг дэлхийд цуурайтуулж явна.
Тэрээр өөрийн твиттер хаягаараа дамжуулан ‘Xөлийг маань улам урт, сайхан харагдуулдаг өндөр өсгийт, богино шорт өмсөх дуртай. Урт хөл маань намайг улам ч гоё харагдуулдаг’ хэмээн жиргэжээ. Тэрээр 1-р ангид орохдоо 168 см өндөр буюу ангийнхаа багштай нуруугаар чацуу байжээ. Өсөлт нь бусад хүүхдүүдийг бодвол хэтр хурдан явагдсан тул таарах хувцаснаас эхлээд олон бэрхшээл гарсан.
15 наснаасаа эхлээд би өндөр нуруу, урт хөлөндөө дасаж эхэлсэн. Бүр бахархдаг болсон Рэнцэнхорлоогийн гэр бүл Монголоос Солонгост дараа нь Америкт шилжин суурьсан ажээ.