Цул алтан солир дэлхийн хүн бүрийг тэрбумтан болгоход хангалттай хүрэлцэхээр том гэнэ. Тэр солирын тойргийн радиус нь 226 км бөгөөд алт болон бусад үнэт металлтай солир аж. Хэрэв зах зээлийн үнэлгээгээр үнэлбэл арван их наядыг арав дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний юм байна.
Сансар судлалын эрдэмтэд ирүүлсэн материал болон бусад хэмжилтүүдийг үндэслэн солирын загварчлалыг өнгөрсөн сард гаргасан юм. Уг солир нь Ангараг болон Бархасбадь гарагийн хооронд зорчих олон сансрын биетийн нэг аж. АНУ-ын Үндэсний сансар судлалын агентлагын дэмжлэгтэйгээр “SpaceX” хувийн сансрын хөтөлбөр 2022 оны наймдугаар сард хөлөг хөөргөх юм. Энэхүү сансрын хөлөг уг солирыг судлах, дээж цуглуулах зорилготой ажээ.
Хөлгийн багийнхны тооцооллоор 2023 онд Ангараг гараг орчимд хүрч солирын байршил зэргийг нарийн тодорхойлоод 2026 оны нэгдүгээр сард солирт хүрэх зорилт дэвшүүлжээ.