2012 онд Монголын говиос олдсон Тиранозаурус Батаар тэргүүтэй үлэг гүрвэлийн 17 чулуужсан араг ясыг АНУ-ын палеонтологич xyyль бycaap хил давyyлж, хар зах дээр дуудлага худалдаагаар зарсан мэдээлэл ил болж байв.
Мэдээлэл ил болохоос таван жилийн өмнө буюу 2007 онд Холливудын жүжигчин Николас Кейж Тиранозаурус Батаарыг худалдаж авсан байв. Гэвч 2014 онд маргаан үүсэж, манай Засгийн газар хууль бусаар хил давсан үнэт олдворуудаа эргүүлэн авсан билээ.
Николас Кейж энэ үеэр Тиранозаурус Батаарыг Монголын Засгийн газарт хүлээлгэн өгсөн ч дуудлага худалдаагаар худалдаж авахдаа зарцуулсан мөнгөө олж аваагүй байна. Өөрөөр хэлбэл хар захын худалдаачид түүнийг “мурьжээ”. Тэр энэ талаараа саяхан “GQ” сэтгүүлд өгсөн ярилцлагынхээ үеэр хэлсэн байна.
Үүгээрээ 276 мянган ам.доллар алдсан Николас Кейж үл хөдлөх хөрөнгийн болон бусад олон төрлийн өрөнд ороод байгааг гадаадын шар хэвлэлүүд бичдэг. Тэр ярихдаа “Би араг ясыг хууль ёсны дагуу худалдаж авсан. Асуудал гарсны дараа би Монголын Засгийн газарт хүлээлгээд өгсөн. Гэвч одоо хүртэл мөнгөө олж авч чадаагүй байна. Хар захын дуудлага худалдаачид хариуцлагаа хүлээх ёстой” гэжээ.
Тиранозаурус Батаар 70 сая жилийн өмнө Ази тивд амьдарч байсан 9-10 метр өндөр, 5.5 тонн жинтэй аварга махчин үлэг гүрвэл юм. Энэ зүйлийн үлэг гүрвэл зөвхөн Монголын нутаг дэвсгэрээс олдсон. Өдгөө Үлэг гүрвэлийн музейд хадгалагдаж байна.
Г.САНСАРМАА
Eguur.mn