Сангийн дэд сайдын албан тушаал хашиж байхдаа талх хэдэн төгрөг байдгыг ч мэддэггүй амьдралаас тасарчихсан гэж ‘талх’ хоч зүүсэн ‘Ард’-ын Ч.Ганхуяг нь цар улмаас хилийн чанадад 6 сарын хугацаанд гацсан. Тэрээр гэр бүлийн хамтаар эх орондоо эргэн ирж тусгаарлалтанд байгаа аж.
2020 оны сонгууль нэр дэвших байсан нь талаар өнгөрч Германд таг гацсан мань эр ёстой л уйдсан хүн юу гэдэг бил ийнхүү үе үе лайвддаг болж. Боловсролтой, соёлтой хүн тэр тусмаа төрийн томоохон албан тушаал хашиж байсан, санхүүгийн томоохон байгууллагыг удирддаг хүнийг олон хүмүүс, олон залуус нүд цавчилгүй харж, түүний хэлсэн үг, үйлдэл бүрийг үлгэр дуурайлал болгон суралцдаг, үлгэр жишээ авдаг нь тодорхой.
Тэрээр сошиал ертөнцөд үе үе лайвдаж, идэвхтэй нэгэн гэдгээ баталсан. Фракфуртийн нисэх онгоцны буудал дээр Монгол руу буцах үедээ нэгэн бичлэг хийж сошиал ертөнцөд нэлээдгүй шүүмжлэл дагуулаад байна. Учир юу вэ гэвэл өөрийн эхнэр болох Г.Уянгын тэвчээрийг барж, доромжилж, увайгүй үйлдэл хийсэнд нь олон иргэд тэр дундаа фэнүүд нь дургүйцэж байна. Эмийн тун нь хэтэрвэл хор болдог гэдгийн үлгэрээр түүний хэт чөлөөтэй байдал нь ийнхүү нөгөө төлөв түвшин, ажил хэрэгж, добри нөхрийн имиджийг шавхайтай хутгаж орхив бололтой. Ганхуягын лайв хийх дон нь ийнхүү доз нь хэтэрч гэр бүлийн хүчирхийлэгч болгож харагдуулаад байна. ‘Эхнэрээрээ оролдсон хүн салахын цондон, эдээрээ оролдсон хүн эвдэхийн цондон’ гэдэг үг Ганхуягт яг тохирохоор байна шүү.