Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнайг тойрсон луйврын хэрэг олны анхаарлын төвд байна. Шударга өрсөлдөөний газрын нэрийг өндөрт хүргэж чадсан гэж олон ам сайтай байдаг байсан ч мань эр улстөрчийн хувьд нилээн барцадтай байх шиг.
2020 оны сонгуульд үнэмлэхүй ялагдалд АН хүрэхэд Магнайгын оролцоо ч ихээхэн байсан гэж хуучин бууны хугархай нар түүнийг чичилж байгаа яг энэ үест гадаад улсын иргэний 10 давхар байшинг О.Магнайгийн ээжид хууль бусаар авч өгсөн гэх үндэслэлээр ШШГЕГ-ын шийдвэр гүйцэтгэгч Идэрчулуун нарын 4 хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж буруутнууд ял авах нь тодорхой болж байх шиг.
Хэргийг тодруулбал АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай Ливан Улсын иргэнийг залилж 4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг нь 724 сая төгрөгөөр үнэлэн өөрийн эзэмшлийн компанидаа шилжүүлж авсан тухай мэдээлэл цацагдсан. Тэгвэл Ливан улсын иргэн Мохамадийн Монгол дахь өмгөөлөгчдийн гомдлоор АТГ-аас О.Магнайд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Шалгалтаар О.Магнай нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4 ажилтны тусламжтайгаар Ливан улсын иргэн Мохамад Зухуэр Итаныг залилсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тул хэргийг шийдүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байдаг юм.