Хурандаа Г.Болор Монголын анхны эмэгтэй генерал болно. Тэр шагналаа маргааш гардаж авна. Г.Болор нь цэргийн сургуулийн анхны эмэгтэй сонсогч, АНУ-ын Албама муж дахь Агаарын цэргийн команд штабын коллежийг төгссөн анхны эмэгтэй албан хаагч, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төв штабт ажилласан анхны монгол офицер гээд ологн АНХДАГЧИЙН эзэн юм.
НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд гурван удаа оролцож 2010 онд Чад, Төв Африкийн Бүгд Найрамдах улсад цэргийн хүчний штабт хүний нөөцийн офицер, 2013 онд Өмнөд Судан улсын хүчний штабт холбооны хэлтсийн дарга, 2015-2017 онд НҮБ-ын Нью-Йорк хот дахь төв штабын энхийг сахиулах ажиллагааны газарт мэргэжилтнээр ажилласан байна.