“ТВ коктейль” хамтлагийг жүжигчин Өөскө, Цоомоо, Энхбаяр, Цэнд-Аюуш нар хамтран үүсгэн байгуулсан. “Шинэ үе” продакшнд байхдаа Өөскө, Цоомоо, Цэнд-Аюуш гурав танилцаж, “ТВ коктейл”-оороо дамжуулан телевизийн нэвтрүүлгийн шинэ өнгө төрх болж байсан түүхтэй.
ТВ коктейлийнхон “Намрын синдром”, “Сайн уу амьдрал минь” гээд хэд хэдэн кино бүтээсэн. Тэд “Намрын синдром” киноныхоо орлогоор өөрсдийн гэсэн студитэй болж байсан гэнэ. Мөн хамтлагаараа, Амбий агсныг урин “Хоёр ертөнцийн буудал” жүжгээ тавьж байсан. Жүжигчин Цэнд-Аюуш 2013 онд тэр гол дүрээрээ “Гэгээн муза” наадмын шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал авч байсан юм.
Энэ онд ТВ Коктейль хамтлагийн 10 жилийн ой болж байна. Хамтлагийнхаа ганц эмэгтэй жүжигчин нь Цэнд-Аюуш. Авъяаслаг жүжигчин хэтэрхий за дг ай стилийн киноны саналаас шууд татгалздаг, даруухан жүжигчин.
Цэнд-Аюуш 40 дөхтлөө ганц бие явсан. Харин 2017 онд анхны хүүгээ төрүүлсэн. Энэ үедээ бага залуудаа за дгай кинонд тоглоогүй нь ч зөв байжээ гэж бодсон гэдэг. Ирээдүйд хүү маань ээжийнхээ тоглосон киног үзнэ шүү дээ, тэгэхээр хамаагүй за дгай дүрд тоглохгүй гэсэн хатуу “тангарагтай” жүжигчин.
Жүжигчин Цэнд-Аюуш хөл хүнд байхдаа “Би хөл хүнд болоод л муу ээжийгээ “зо воос он”. Гэрийнхэн маань 10 сарын хугацаанд нэг ч хором надаас холдолгүй бөөцийлсөн.
Ээжгүйгээр эмнэлэг ч явдаггүй байлаа. Залуу хүмүүс байна даа. Хайртайгаа хамт гарах болоход ээж хамт явна л гэнэ. Яахав татгалзаж болохгүй. Гурвуулаа л гарна даа” гэж ярилцлага өгч байлаа.
Хэдийгээр хүүхдийнхээ эцгийн тухай зурвасхан дурдаж, хүүгийнхээ зургаа олон нийтийн сүлжээнд үе үе байршуулдаг, хань нөхрийнхөө зургийг оруулдаггүй. Тиймээс хүмүүс “Жүжигчин Цэнд-Аюушийн үл үзэгдэгч нөхрийг харах юмсан” гэж сониучирхаж байна.