МҮОХ-г сайн бөх аль эсвэл сайн менежер авч явах уу? гэсэн олны ярианд цэг тавигдлаа. Учир нь өнөөдөр Монголын Үндэсний Олимпийн Хорооны ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн сонгууль 74 хувийн ирцтэйгээр амжилттай явагдаж өндөрллөө. МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн МУГТ, Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр нийт хуралд оролцсон гишүүдийн 123 буюу 94.6 хувийн саналаар ялалт байгуулж дараагийн дөрвөн жилийн хугацаанд Монгол үндэсний олимпийн хороог тэргүүлж ажиллахаар боллоо.
МҮОХ-нд шинээр гишүүнээр элсэх хүсэлтээ хүргүүлсэн Сквош теннисний холбоо болон Кёрлингийн холбоодын хүсэлтийг хүлээн авч гишүүнээр бүртгэсэн бол Каное, каяакийн холбооны гишүүнээр элсэх хүсэлтийг түтгэлзүүллээ. Мөн МҮОХ-нд холбоодоо төлөөлөх гишүүдийг солилоо.
Хоккейн холбооны гишүүн Д.Даваасамбуугийн оронд Б.Жавхлан
Жүдо бөхийн холбооны гишүүн Х.Баттулгын оронд Б.Ууганбаатар
Хөлбөмбөгийн холбооны гишүүн Ө.Шижирийн оронд Д.Тэрбаатар нар тус тус сонгогджээ.